iPhone 8 шинээр ЗЭС өнгөтэй гарч магадгүй

thumbnail
Түгээсэн
1799 Уншсан

iPhone 8 дээр шинэ өнгө нэмэгдэж магадгүй ба энэ талаар Хятадын Weibo сүлжээнд өнгөрсөн 7 хоногт тавигдсан юм. iPhone 8 загварын хар, мөнгөлөг, зэс гэсэн 3 өнгийн зургийг @gzpojia гэх хэрэглэгч Weibo сүлжээнд тараасан байна. Зураг дээрээс харвал зөвхөн iPhone 8 загварын камерын байрлал солигдсон байх ба хамгийн гол нь арын гадаргуу шилэн байгаа нь утасгүй цэнэглэгч нэмэгдсэн байх боломжтой байгаа юм. Мөн хэдхэн хоногийн өмнө iPhone 8 загварын утасгүй цэнэглэгчийн үйлдвэрийн зураг цахим ертөнцөд алдагдсан ба эх сурвалжуудын мэдээлэл хийж байгаагаар iPhone 8 ухаалаг утас нь утасгүй цэнэглэгч мөн Нүүр нь тэр чигээрээ Дэлгэц байх боломжтой гэнэ.
 



 

Эх сурвалж : idownloadblog.com

Холбоотой мэдээлэл