9 сарын 12нд шинэ iPhone загвар танилцуулж МАГАДГҮЙ

thumbnail
Түгээсэн
1263 Уншсан

Дараагийн үеийн iPhone 8 загвар танилцуулах өдөрлөг ирэх 9 сарын 12 өдөр болж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэл хийлээ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлэл хийж байгаагаар Энэ удаа 2 үндсэн загвар биш 3 төрлийн загвар худалдаалж магадгүй ба iPhone 8, iPhone 7s, iPhone 7 Plus гэсэн 3 загвар байх аж.

Энэ удаагийн танилцуулга бусдаас илүү өвөрмөц мөн олон төрлийн шинэчлэлт агуулах өндөр магадлалтай бөгөөд iPhone загварын 10 жилийн ой юм. Энэ удаагийн шинэчлэлт дээр 3D мэдрэгч илүү шинэчлэлт хийх ба хүний нүүр таних технологи, AR "Augmented Reality" технологи суурилуулах ба утасгүй цэнэгчтэй байж магадгүй гэнэ. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлэл хийж байгаагаар хамгаалалтын Touch ID нь iPhone 8 загвар дээр Face ID болж өөрчлөгдөх ба аюулгүй байдлын био хэмжигчтэй болно. Түүнчлэн үнийн хувьд iPhone 8 загвар 1000$ үнэтэй худалдаанд гарахаас гадна 3GB RAM санах ойтой мөн 64GB, 256GB, 512GB гэсэн сонголтуудтай гарч магадгүй гэнэ. Энэ бүхний эцэслэсэн хариу мэдээж танилцуулах өдөр нийтэд гарах билээ.

Холбоотой мэдээлэл