iPhone аль улсаас ирсэн мөн аль улсынх болохыг мэдэх

thumbnail
Түгээсэн
104022 Уншсан

Ихэнхи хүмүүс iPhone хаанаас ирсэн болох мөн Аль нэг улсаас ирсэн iPhone талаар бусдаас ялгарах онцлогуудын талаар тэр бүр мэддэгүй билээ. Зарим нь улс бүрээс ирсэн iPhone тус тусдаа өөр өөр гэх нь ч элбэг байдаг билээ. iPhone хаанаас ирсэн нь тийм чухал байдаг боловуу ?

iPhone хаанаас ирсэн нь чухал байдаг уу ?

iPhone ялангуяа Apple - н ямарваа нэгэн төхөөрөмж бүгд Хятадын Foxconn үйлдвэрт угсрагддаг бөгөөд. Үндсэн нэршил нь Захиалагч АНУ гүйцэтгэгч БНХАУ гэсэн нэртэйгээр явдаг. Region нийлүүлэлт хийгдсэн орондоо очихдоо тус утас тухайн улсад нийлүүлсэн гэдэг утгаар Model info дээр Хоёр товчилсон үсэг агуулсан байдаг юм.

Хаанаас ирсэн iPhone илүү сайн байдаг вэ ?

Дээр дурдсанчлан бүх iPhone нэг л үйлдвэрт угсрагддаг тул техник хангамж "hardware" , програм хангамж "software" дээр ямар нэг өөрчлөлт хоорондоо байхгүй тул iPhone  хаанаас ирсэн нь ямар нэг ялгаа байхгүй харин ганц ялгаа буюу ялгах зүйл тухайн улсад ашигладдаг цэнэглэгч "charger" стандартаас хамаараад өөр өөр байдаг байна.

Жишээлбэл : Манай улсад ялангуяа Тэди гар утас худалдааны төв дээр АНУ болон Хонгконг iPhone -  ууд худалдаалагддаг. Түүнчлэн АНУ iPhone хайрцаг илүү намхан харин Хонгконг iPhone илүү өндөр байдаг.  Энэ нь ердөө л цэнэглэгч "charger" хоорондоо өөр харин дээр бичсэнтэй адилаар техник болон програм хангамжийн зөрүү өөр байх тохиолдол болон өөрчлөл огт байхгүй байдаг юм. Хэрэв хэн нэгэн танд аль нэг улсаас ирсэн iPhone сайн гэж хэлвэл та тэр хүнд нээх итгээд хэрэггүй л боловуу :)

 


Ямар iPhone авбал хамгийн сайн бэ ?

Ямар байх нь нээх чухал биш гэхдээ та энийг л цээжилээд аваарай : Sim Free буюу Factory unlocked энэхүү загвар нь үйлдвэрээсээ GSM/CDMA/WCDMA/3G/LTE гэх бүх төрлийн сүлжээний стандарт дэмждэг тул дээрх сүлжээнд буюу дэлхийн хаана ч үүрэн телефоны операторын сүлжээ орсон газар тус утсыг ашиглах ямар ч асуудал гарахгүй.

Яагаад Япон - с ирсэн iPhone Камераар зураг дарах болхоор Silent болгож болдогүй юм бол ?

гаж донтой нөхдүүдэд зориулсан анхааруулга

Энэ нь метронд богино банзалтай охидуудийн банзал доогуур нь зураг дарах гаж донтой нөхдүүдийн үйлдлээс улбаалан.  Зөвхөн японд нийлүүлэх iPhone - уудыг зураг дарах үед Silent дууг хаах боломжийг хязгаарласан тул Японд нийлүүлсэн ямар ч iPhone - ын камерний дууг хаах боломжгүй байдаг байна. Мөн солонгост нийлүүлсэн iPhone - ууд тухайн улсын хууль дүрмээс хамаараад камерний дуу silent болгож болдогүй.

Цэнэглэгч стандарт өөр байх нь хэр асуудалтай вэ ?

Станадарт нь ямар байх огт асуудал биш. Гагцхүү таны цахилгаан эх үүсвэрт залгах байдал нь бидний хэлж cурсанаар 2 шонтой 3 шонтой гэдэг цэнэглэгчээс хамаараад өөр байна. Гүйдэл дамжих хурд цэнэглэх хугацаа ямар ч ялгаагүй
 



Хэрхэн аль улсаас ирсэн болохийг харах вэ ?

Юуны өмнө settings>general>about>model тэрэн дээр жишээлбэл MG492ZP/A гэсэн зүйл байгаа биз энэ бол утасны чинь model дугаар тэгвэл 3 оронтой тооны ард хоёр үсэг байгаа бол энэ бол аль улсынх болох мөн тэр улсад нийлүүлсэн болохыг харуулж байгаа юм энэ жишээ нь дээр MG492ZP/A = гэж байгаа энэ бол Хонгконг - д нийлүүлсэн гэсэн үг юм.

MG492ZP/A= Хонгонк




Нийлүүлсэн орны хоёр үсэг болон нэг үсэг Model дээр дараах байдлаар байдаг
Ази:
VN = вьетнам
CN = хятад
ZP = хонг конг
TA = тайван
KH = солонгос
J = япон
ZA = сингапур
PP = филипин
AB = саудын араб

Америк:

LL = АНУ
C = канада
E = мексик
LE = аргентин
C = Канад


Европ:

B = Их Британи
NF = франц / белигь
GK = грек
B = бритайн / ирланд
FD = швед / австрали
PO = португаль
DN = герман / голланд
Y = спайн
T = итали
KS = финланд / швед
KN = дани / норвеги
FB = люксембург
RS = орос
CZ = чех

Далайн орон:
X = австрали / шинэ зиланд

Африк:
SO = өмнөд африк
LA = колумб
LE = чил

Австрали


X = Австрали


iPhone жинхэнэ эсвэл хуурамч эсэх талаар мэдэж болох уу ?

Мэдээж энэ боломжтой учир нь  iPhone дээр IMEI код гэж 16 оронтой давхцахгүй код үйлдвэрээс дагаж ирдэг бөгөөд энэхүү дугаар нь үйлвэрээс давхцахааргүйгээр олгосон тул тухайн утасны талаар бүх мэдээлэлийг дотроо агуулж байдаг юм.

Хэрхэн шалгах вэ ? 

эхлээд та http://iphoneimei.info энэхүү сайтлуу орж IMEI код 16 оронтой тоог оруулна дэлгэрэнгүй мэдээлэл авч болон IMEI код хаанаас авч болох вэ гэхлээр утасны хайрцагны ард эсвэл утас дээрээ Phone -> дуудлаг хийхлүү ороод *#06# гэж бичээд дуудлага хийх том ногоон товч дээр дараарай ингэснээр танд imei кодийг дэлгэцэнд харуулах болно.
жишээлбэл дараах утасны мэдээлэл гарч байгаа байдал нь

352073068929***/тодорхой шалтгааны улмаас үлдсэн 3 оронг нууцалсан болно/

Энд гарч ирж байгаагаар нь Apple - н жинхэнэ iPhone болох харагдаж байгаа бөгөөд Хаана худалдаалсан мөн одоо ашиглагдаж байгаа зэрэг бүх мэдээлэл тодорхой гарч байгаа юм.



 

Шинэчлэлт : Зарим хэрэглэгч нарын дунд IMEI кодын 6 7 орон 00 байвал сайн iPhone баталгаат iPhone гэдэг явган яриа газар аваад байгаа билээ. Энэ талаар залруулага хийхэд бол ямар ч iPhone дээр IMEI кодоор сайн мууг ялгасан байдал байхгүй гагцхүү IMEI код гээд байгаа 15 оронтой дугаар нь тухайн утасны мэдээлэлийг хадгалж байдаг. Тиймээс iMEI код аль ч оронд ямар ч дугаар байх нь хамаагүй зөвхөн тэр л код тэр чигээрээ тэр утасны талаар үйлдвэрээс өгсөн давхцахгүй дугаар юм.

  Эцэст нь

Ямар ч iPhone хаанаас ирсэн нь огт чухал биш гагцхүү нийлүүлсэн орнуудын цэнэглэгч стандарт өөр байдаг. Тул хэн нэгний буруу ташаа мэдээлэл LL/A Америк  iPhone хамгийн сайн гэх мэт бусдийн буруу ташаа мэдээлэл болон ойлголтод таныг автуулахгүйн үүднээс энэхүү нийтлэлийг бичсэн юм. Хэн нэгэн ойр дотны хүн чинь iPhone авах гэж байгаа хэрэв энэ талаар мэдэхгүй бол та share хийж уншуулаарай. Энэ нийтлэл ямарваа нэгэн юм ойлгоогүй бол дахиад уншаарай гэж хүсий эсвэл сэтгэгдэл үлдээж болно. 
 

Холбоотой мэдээлэл