Таны iPhone утасны батарей ямар үед мууддаг вэ ?

thumbnail
Түгээсэн
33258 Уншсан

Сүүлийн үед iPhone 6s загварууд 30% байх үедээ шууд унтрах эрсдэлээс болоод Apple батарей үнэгүй солих үйлчилгээ гаргасан. Түүнчлэн iOS 10.1.1 системээс хамаарч батарей ихээр гүйж байна гэсэн хэрэглэгч нарын гомдлууд ихээр гараад байгаа. Хэрэв таны утас батарей мэдэгдэхүйц хурдан гүйгээд байгаа бол ямар учраас ингэж хурдан гүйгээд байгаа талаар бодож үзсэн үү. Ихэнх хэрэглэгч нар үйлдлийн системтэй хамааралтай гэж үздэг гэхдээ энэ яг зөв асуудал биш бөгөөд систем нь өөрөө батарей гүйлтийг саармагжуулах боломжтой тохиргоог нээх хаах удирдлага хэрэглэгч нарт нээлттэй байдаг. Тэгвэл таны батарей хурдан дуусаж байгаа өөр нэг шалтгаан байдаг.

 

 

iPhone утас үйлдвэрээс гарахдаа нийт цэнэглэх хязгаартай. 

 

Таны iPhone утас үйлдвэрээс гарахдаа тогтсон нийт цэнэглэх насжилтын тогтсон хэмжээтэй байдаг. Үүнийг "Cycle Count" хэмээн нэрлэдэг юм энэ нь үйлдвэрийн заагдсан утас цэнэглэх ерөнхий стандарт тогтоосон хэмжээ бөгөөд нэг удаа бүтэн цэнэглээд дуусах үед 1 тоогоор нэмэгдэж үндсэн "Cycle Count" тоо өсч байдаг юм. Жишээлбэл та iPhone утсаа өдөр бүр цэнэглэдэг бол 1 жилийн дараа дунджаар 300 гаруй "Cycle Count" хэмжээнд хүрсэн байх боломжтой юм.

Ердийн хэвийн тооцооллоор бол таны утас 400 гаруй цэнэглээд ирэхээр 20% - аар батарей цэнэгээ барих чадамж буурдаг байна.

Бүтэн насжилт буюу цэнэг барих чадамжийг нь 100% гэж үзвэл хэдэн удаа цэнэглэснээс хамаарч багасна гэсэн үг үйлдвэрийн нас дуусах дөхөж ирэх ба 100% хэмжээ багасаад 20% нь хүрсэн үед тэр батарей хэрэглээнээс бүрэн гарах буюу цэнэг барих чадвар бүрэн буурсан байна. Жишээлбэл iPhone 6s гараад 2 жил iPhone 6 гараад 3 жил iPhone 5s гараад 4 жил iPhone 5 гараад 5 жил болсон болохоор Та утсаныхаа батарейг солиогүй ашиглаж байгаа бол таны утасны батарейн насжилт дуусаж байгаагийн илрэл юм. Үүнээс үзэхэд систем нь батарей гүйлгэхээс илүү таны батарейн нас дуусаж байгаа гэсэн үг. 

 

 

Гэхдээ айх хэрэггүй шинэ батарей хийгээд ашиглах юм бол огт хэрэглээгүй батарей байвал "Cycle" буюу "Мөчлөг" 0 - ээс эхлэх юм. Үүний ачаар таны утас урьдын адил хэвийн ажиллах бололцоотой болох юм. Харин шинээр авсан iPhone 7  болон Plus утаснууд батарей насжилт муудах хүртэл наанадаж 1 жил гаруй хугацаа байгаа. Түүнчлэн та утсаа залгаад хонуулах буюу удаан хугацаанд залгах үед цэнэг 100% болж дүүрээд 1 мөчлөг нэмэгдэх болно. Гэсэн хэдий ч олон удаа утсаа удаан хугацаагаар залгах нь батарей цэнэгээ тогтсон хэмжээнд барих чадварт нөлөөлж бас магадгүй.

 

 

 

Эх сурвалж : bgr.com , discussions.apple.com

Холбоотой мэдээлэл