iPhone дээр дэлгэцийн өндөр нягтралтай зураг татдаг аппликэйшн

thumbnail
Түгээсэн
30303 Уншсан

iPhone 4  утаснаас дээш бүх загвар Retina болон Retina HD гэсэн өндөр нягтралтай дэлгэцтэй хийгдсэн. Бидэнд ихэвчлэн Apple - ын цаанаас өгдөг дэлгэцийн зургуудаас илүү өөрсдийн дуртай зургийг дэлгэц дээр байрлуулах элбэг байдаг. Гэхдээ яг тухайн дэлгэц дээр хэмжээг нь тааруулсан өндөр нягтралтай зургууд тэр болгон олдоод байдагүй. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэл дээр өөр дээрээ өндөр нягтралтай 4000+ гаруй зургийн сантай аппликэйшн хүргэж байна. 


Энэхүү аппликэйшн нь " Papers.co " гэдэг нэртэй вебсайт нь http://papers.co/ Appstore дээрээс " Papers.co " гэсэн түлхүүр үгээр хайгаад татаж аваарай
татах хаяг



Татаж авчхаад Papers.co аппликэйшнлуугаа орно. Дэлгэц дээр 2 эгнээгээр өөрт байгаа зурагнуудаа санал болгох байгаа.


Мөн зүүн дээд буланд байгаа P үсэгтэй лого дээр дараад яг ямар төрлийн зураг татахыг хүссэнээ сонгож болно.



 

Татах гэж байгаа зураг дээрээ дарж ороод Download товч дээр дараад тэр зургийг хадгалж болно. Хэрэв танд таалагдсан зураг байвал үнэлгээ өгөх буюу heart дээр дарж таалагдлаа хийж бас болох юм.

Таны утасны Photos аппликэйшн дээр зураг оруулахын тулд зөвшөөрөл авах хэрэгтэй. Ok дээр дараад болчихно.



Ингээд таны татаж авсан зургууд Photos дотор хадгалагдах болно.


 

Холбоотой мэдээлэл