iPhone дээр гоёмсог гэрэл зураг авахад тус болох 12 зөвлөмж

thumbnail
Түгээсэн
65061 Уншсан

iPhone - н камер зураг авах чадвар маш өндөр байдаг боловч зарим тохиолдолд зураг дарах нь утасны камераас шууд хамааралтай биш бид бүхний зураг дарах тэрхүү агшны торгон мэдрэмжээс хамааралтай байдаг. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээр мэргэжлийн гэрэл зурагчдаас хүргэж буй iPhone дээр гэрэл зураг илүү мэргэжлийн авч болох энгийн 12 зөвлөмж хүргэж байна.

1. Үзэгдэх орчиноо хуваах

iPhone камер гэрэл зураг авахдаа үзэгдэх орчноо 9 хэсэгт хувааж авч болдог. Та авах гэж буй объектоо тэгшхэн мөн зураг дээр өнцгөө хялбараар таруулахад туслах нэгэн тохиргоо байдаг.
Settings -> Photos & Camera -> Grid - г асаагаарай Камерлуу орохоор 9 нүдэнд хуваагдсан байх болно.


2. Авах гэж байгаа зүйлдээ тогтох

iPhone камер авах гэж байгаа объект дээрээ тогтох үедээ өөрөө автоматаар гэрлээ мэдэрч гэрэлтүүлгээ тохируулдаг. Байгалийн гэрэлтүүлэг сайтай үед таны утас гэрлээ мэдрэх чадвар маш сайтай байдаг. Ихэвчлэн байгалийн зураг авах үедээ авах гэж байгаа объектоо зөв цэгт тааруулах нь зүйтэй

3. Бага өнцгөөс зураг ав

Та авах гэж байгаа объектаа бүтэнээр оруулж тааруулах үйлдэл эсвэл арын байгальтай нь хамтаар илүү өргөн авах гэж байгаа бол бага өнцгөөс авах буюу аль болох доороос нь авах нь зүй ёсны хэрэг.
 

4. Burst Mode горимоор зураг авах

Маш ховор үзэгдэл дахин давтагдашгүй хором зэргийг авах үед ганц дараад авах нь тэр агшингаа бүрэн төгс оруулах нь эргэлзээтэй байдаг. Тэгвэл та авах гэж тогтсон объектоо " Burst Mode " тусламжтай хурдан хугацаанд олон зураг дарж болдог. Ингэхийн тулд зураг дарахдаа зураг дарах товч дээр удаан дар автоматаар таны утас " Burst Mode " хийнэ

5. Камерийн тэмдэгтийг ашиглах

Ховорхон үзэгдлийн зураг дарах үед утсаа нээгээд камер апплуу орох нь цаг их алддаг. Сонирхолтой нь ихэнхихэрэглэгч нар утас түгжээтэй байхад зураг дарах үедээ баруун доод байрлах камерын дүрсийг дээш татаад шууд камер апплуу орж болдог. Ихэнхи тохиолдолд хэрэглэгч нар өөрсдөө рефлексээрээ үүнийг анзааралгүй зураг дарахдаа цаг алддаг гэнэ шүү.

6. Болж өгвөл Flash гэрэл ашиглахгүй байх

iPhone - н Flash гэрэл зураг дарах үед гэрэл нэмж өгдөг боловч. Зарим нэг тохиолдолд зураг тэр болгон хүссэнээр гоё байж чаддагүй. Тэгэхээр та хэрэв боломжтой бол утасны өөрийн Flash-р биш тасалгааны гэрэл ламп, нар, өрөөний гэрэл гэх мэт үзэгдэх орчин дахь өөрийн гэрэлтүүлгээр зураг дарж байгаарай илүү гоёмсог гарах нь дамжиггүй ээ

7. Фокус тааруулагч ашиглах

Та iPhone - р зураг дарах үед авч байх үеийн хөшгинд харагдаж байгаа нийт хэсгээс зөвхөн илүү тод харуулах объектоо тодруулж болдог. Ингэхийн тулд тэр илүү бусдаас ялгаруулах гэж байгаа объект дээрээ хуруугаараа удаан дар таны утасны камерны фокус тэр л объект дээр түгжигдэх болно.

8. Дөрвөлжин зураг дарах

iPhone -н камер апп дээр ердийн тохиргоо нь камер бүхэлдээ зураг дарах байдаг. Тэгвэл Камер апп дээр " Square " гэсэн хэсэг байдаг. Энэ нь таны зураг бүтнээр биш яг дөрвөлжин болж орж ирдэг юм. Энэ нь авах зураг илүү нарийн авахад тус болдог бөгөөд энгийнээс ялгаатай нь авч байгаа объект татсан " zoom " хийгдсэн мэт харагддаг байна. Түүнчлэн ихэнхи гэрэл зурагтай аппууд дөрвөлжин зургийг илүү сайн дэмждэг байна нэмж хасах шаардлага байхгүй

9. Дуу нэмэх товчлуур ашиглах

Зураг дарах үедээ яг сайхан фокусаа тааруулаад тогтсон байгаад зураг дарах товч дээр дарах гэтэл чичиргээ үүсэх гар хөдлөх гэх мэт хүндрэл үүсдэг. Гэхдээ та дуу нэмэх товчлуур дээр дараад зураг дарж болох бөгөөд дээрх асуудалийг хялбараар шийдэж болох юм.

10. Чихэвчээр зураг дарах

Таны утас дээр дагаж ирсэн Earpod чихэвч дуу нэмэх товчлуур дээрээ дараад зураг дарж болдог. Энэ нь ихэвчлэн гоё сэлфи хийхэд тус болдог их хэрэгтэй арга юм.

11. HDR - р зураг авах

HDR буюу " High Dynamic Range " гэсэн тохиргоо iPhone камер дээр байдаг. Тус тохиргоо нь их гэрэл орсон гэгээтэй зураг дээр сүүдэрлэлт нэмж өгдөг автоматжуулсан тохируулга юм. Гэрэлтүүлэг ихтэй үед HDR илүү нарийн мэдэгдэх болно. Жич нар жаргах үеийн зураг HDR дээр маш үзэсгэлэнтэй буудаг.
 

12. Нэмэлт аппликэйшн ашиглах

Зөвхөн iPhone - н камер аппликэйшн гэлтгүй өөр сонирхолтой хөгжүүлэгч нар гаргасан хүчтэй аппликэйшнээр та илүү гоёоор зураг авах боломж бас байдаг. Жишээлбэл Piclab , VSCO , instasize , Retrica гэх мэт.


Танд сэтгэлд хүрсэн гоё зураг дарах үеэр эдгээр 12 зөвлөмж баггүй тус хүргэх болно. Та iPhone - н камерны талаар төдийлөн ихийг мэдэхгүй бол " iPhone камерын талаар таны мэдэхгүй фактууд "

Холбоотой мэдээлэл