iPhone дээр Google Photos ашиглаж зургуудаа найдвартай газар хадгалах

thumbnail
Түгээсэн
29674 Уншсан

Google - с гаргадаг Google Photos үйлчилгээ нь iOS  , Android утастай хэрэглэгч өөрийн Google хаяг дээрээ зургуудаа оруулах хязгааргүй эрх олгоод удаж байгаа юм. Та ганцхан Google хаягийн тусламжтай гар утас компьютер дээрээс өөрийн зургуудаа хуулж найдвартай Google - н серверт хадгалах боломжтой ажээ.


Google Photos ашиглах давуу тал :

• Зөвхөн iPhone ч гэлтгүй бүх төрлийн Android утас эсвэл компьютер дээр зураг хуулж болно.
• Хязгааргүй зураг хадгалах эрх өгдөг хэдэн ч зураг оруулж болно.
• Хүний нүүр царай таних технологиор зургуудаа хялбархан ангилна.
• Гэрэл зураг авсан төхөөрөмж дэлгэрэнгүй мэдээлэл зураг дарагдсан хугацааг харч чадна.
• Авсан зургуудаа байршлаар болон хугацаагаар ангилна
• Хялбарчилсан хайлт болон нарийвчилсан ангилал 
• Зургууд нийлүүлж дүрст бичлэг болгох
• Зургийн цомог үүсгэх зургийн цуглуулга хийх


Хэрхэн Google Photos - г iPhone дээр татах заавар

Алхам 1 : Юуны өмнө танд Apple ID байх хэрэгтэй хэрэв байхгүй бол эндээс нээх зааврыг дагаад шинээр нээх хэрэгтэй юм. Appstore - руу ороод Search дээр Google Photos гэж бичээд татаж авна уу


 

Алхам 2 : Татаж авчихаад Google Photos аппаа нээж орно. Таныг шинээр орох үед Google Photos апп өөрөө автоматаар Галлерей дээр байгаа зургуудаас зөөх талаар асуух болно. Шинээр зураг нэмэгдсэний дараа Google Photos аппаа оруулах болгонд зургуудаа өөрөө татаад явах үүрэгтэй юм.



Алхам 3 : Зүүн дээд буланд байрлах менюгээр ороод зургуудаа ангилах мөн тохируулах гэх мэт үйлдлүүд хийж болно.

Google танд юу ч хамаагүй контент хуулах 15gb эрх өгдөг


Алхам 4 : Нийт Google - с өгсөн хэмжээний хэр хэмжээ үлдсэн байгааг харж болно. Зүүн буланд байх меню дээр дараад Backup & sync гэж орохоор нийт хэмжээнээс хэдийг эзэлсэн байгааг харуулж байна.

Дээр дурдсанчлан хязгааргүй зураг хадгалах эрх өгдөг боловч тодорхой зургийн стандарт хэмжээнд барих ёстой байдаг.

Тэрхүү стандартад барих тохируулга автоматаар өөрөө High quality буюу өндөр нягтаршилтай дээр байдаг. Upload size дээр дараад орохоор хоёр сонголт байгаа
High quality - дээр дурдсан стандарт хэмжээ энэ хэмжээнд хязгааргүй зураг хадгалах эрхтэй
Original - Зургийн хэмжээнд ямар ч өөрчлөлт өгөхгүй эх хувиар нь хадгална. Гэхдээ энэ нь таны 15gb хэмжээнээс нийт эх хувиар хуулагдсан зургийн тоогоор хасагдах болно.


Нэмэлт та зөвхөн зураг ч хадгалаад ч зогсохгүй зургийн цомог үүсгэх , хөдөлгөөнт зураг , зургийн цуглуулга бүүр дүрс бичлэг хүртэл хийх гэх мэт олон олон давуу талтай.

Та компьютер дээр нийт хуулагдсан зургуудаа үзэх эсвэл татах бол photos.google.com хаягаар өөрийн Google Account - р нэвтэрч ороод үзээрэй таны бүх хуулсан зургууд байрласан байдаг.


 

Холбоотой мэдээлэл