iPhone дээр хэнээс дуудлага ирснийг утсаа харалгүй мэдэж болох тохиргоо

thumbnail
Түгээсэн
130471 Уншсан

iPhone дээр дэлгэцээ харалгүй хэнээс дуудлага ирсэн мөн утсаа халаасанд хийгээд явж байх үед хэн залгасныг мэдэж болох нэгэн хялбархан тохиргоо байдаг. Vibartion буюу чичиргээний тусламжтай байнга холбоотой байдаг хүмүүсээ тохируулснаар чичиргээ хийж байгаа байдал өөр өөр байх юм. Түүнчлэн нэг үүсгэж оруулсан чичиргээг өөр өөр хүмүүс дээр оруулж болно гэр бүл ажил гээд хүмүүсээ чичиргээгээр ялгах хүртэл боломжтой ажээ

Энэ тохиргоог тохируулах заавар

Алхам 1 : та Contacts апп - руу ороод чичиргээг өөрчлөх хүний нэр дээр дарна уу
Алхам 2 : Зүүн дээд буланд байрлах edit дээр дараад доошоо гүйлгэнэ үү
Алхам 3 : Ringtone доор байрлах Vibartion Default дээр байх бөгөөд Default дээр дарж орно уу
Алхам 4 : Доош гүйлгээд Custom гэдэг хэсэг дээр Create New Vibartion дээр дараад
Алхам 5 : Өөрийн хурууны даралтаар чичиргээг тохируулаад Сонсож үзэх бол Play дээр дарна
Алхам 6 : Save дээр дараад хадгална таны тохируулсан чичиргээ тохируулсан хүн дээрээ дугарах болно.

Хөдөлгөөнт зургаар та доорх зураг дээр харж болно.

/ Жич хэрэв зураг хөдлөхгүй байвал энд дарж бичлэгээр үзээрэй /

Холбоотой мэдээлэл