iPhone дээр хэрэглэгч өөрийн Дата хэрэглээг хянах заавар

thumbnail
Түгээсэн
19721 Уншсан

iOS 8 болон iOS 9 систем дээр гарч ирсэн шинэхэн шинэчлэлт хэрэглэгч өөрийн Дата хэрэглээг хянах хязгаарлах түүнчлэн өөрийн дураар тохируулах бүрэн эрхтэй болсон билээ. Өмнөх системүүд дээр энэхүү хяналт бол тохируулахгүйгээр хэр хэмжэнд дата хэрэглээ хэрэглэсэнг хянаж л болдог статистик график мэдээлэл хардаг байсан.

Дата хэрэглээ гэж чухам юу болох талаар та бүхэн сайн мэдэх байх манай монголын үүрэн телефоны операторуудын дугаар хэрэглэж байгаа хүн тухайн операторийн интернэт үйлчилгээг нэгжээр бодогдож мөн дата багцаар бодогдож хэрэглэдэг


ерөнхий зарчим нь та интернэтээр аялах аппликэйшн ашиглах гэх зэргээр дата ашиглахад тухайн хэрэглэгдэж байгаа KB "kilobite" - аас хамаарч операторуудын суутгах дүн нэгжээр бодогдож байдаг.

Жишээлбэл : 9 kb = 1 төгрөг гэх мэт
Операторуудын гаргасан дата багцын хэмжээнүүд харилцан адилгүй өөр өөр байдаг.


iPhone дээр хэрхэн хянах боломжтой бол 

 

Ерөнхийдөө хэрэглэгч таны дата хурдан гүйх их хэмжээгээр гарч байвал операторын асуудал биш гагцхүү таны л асуудал юм. Учир нь маш олон тооны идэвхтэй аппликэйшн хэрэглэж байгаа үед таны дата хоромхон зуур дуусан хэрэглээгүй байсан ч гэсэн дуусах эрсдэлтэй учир нь "iPhone дээр аппликэйшнээс гархад background process буюу цаанаа ажиллаж байдаг харин тэр нь ажиллаж байгаа болхоор таны дата гүйж л байна гэсэн үг" файсбүүк дээр ямар нэг мэдэгдэл ирхэд notification харагддаг энэ ч мөн адил датаг гүйлгэж байгаа.

Яаж дата хэрэглээг хянах вэ ?
Алхам 1 : юуны өмнө та утасныхаа Settings хэсэглүү ороод "Cellular" сонгоорой


 

Алхам 2 Энэ бол таны Дата хэрэглээ хяналтын хэсэг "cellular data usage" энд таны хэрэглэсэн датаг харуулж байна.



Алхам 3 доор байрлах аппликэйшн жагсаалт бол таны датаг хэрэглээг идэвхтэй хэрэглэх боломжтой та нэг удаа ачаалуулсан бол ашиглахад идэвхтэй аппликэйшн гэхдээ бүгд асааллтай байна. Харин та хэрэглээндээ тааруулж хэрэглэхгүйгээ унтрааж болно. Унтраахдаа асаалттай байгаа тохируулгийн товчийг эсрэг талруу чирхэд идэвхтэй ногоон сараал болно улмаар унтраасан гэсэн үг


 

Холбоотой мэдээлэл