iPhone дээр iCloud эзэлсэн хэмжээг тохируулах заавар

thumbnail
Түгээсэн
24195 Уншсан

Apple - с iCloud дээр хэрэглэгч бүрт үнэгүй 5gb эрх өгдөг. Энэ эрх нь 5gb дотор та өөрийнхөө төхөөрөмжөөс таны утас дээр байгаа бүх хэрэглэгчийн контентийг apple - ын iCloud сервер дээр нөөцөлж түүнчлэн өөрийн Apple ID - гаа оруулсан аливаа нэг төхөөрөмж хооронд хүссэн цагтаа зөөвөрлөх боломжтой байдаг. Гэвч 5gb багтаамж нь амархан дүүрчихдэг тал байдаг. Улмаар iCloud дүүрсэн үед байнга сул зай гарга iCloud багтаамж дүүрсэн гэж анхааруулга дэлгэц дээр анхааруулга харуулдаг байна. 
 

Дүүрсэн үед дараах зураг гарч ирдэг байна.


iPhone дээр iCloud хэмжээг тохируулах заавар
 

Алхам 1 : Юуны өмнө та утас дээрээ Settings -> iCloud -> Storage дарж орно.

Дэлгэц дээр таны нийт хэрэглэсэн зураг аппликэйшн хадгалсан контентууд мөн backup - ууд харагдах болно. Хамгийн доор нийт 5gb  хэмжээнээс хэр их эзэлсэн байгааг харуулж байгаа юм.



Алхам 2 : Өөрт хэрэггүй гэсэн эсвэл шаардлага байхгүй гэсэн контентоо эндээс устгаж болох бөгөөд устгах гэж байгаа аппликэйшн дээрээ дарж ороорой

Дараа нь Edit дээр дараад бүгдийг устгах бол Delete All сонгож устгах бол сонгож устгаж болно.
 


Жич : Та мөн өмнө хийгдсэн backup-аа хүртэл зохицуулж болно. Backups дээр дараад нийт хийгдсэн backup мөн хамгийн сүүлд хэзээ  backup хийж дууссан гэх мэт мэдээлэл танд харагдана. Шаардлагатай гэж үзвэл backup - г өөрийн хэрэгцээнд тааруулж болдог тохиргоо юм.



 

Холбоотой мэдээлэл