iPhone дээр iMessage тохируулж ашиглах зөвлөгөө

thumbnail
Түгээсэн
57015 Уншсан

iPhone болон Apple - ын бүх төхөөрөмж хоорондоо iMessage үйлчилгээг ашиглаж интернэт сүлжээтэй холбоотой бол үнэгүй мессэж бичиж болдог юм. Тус боломжийг iMessage  хангаж өгснөөр та өөрийн iPhone - той ойр дотны хүнтэй эсвэл найзтайгаа Wifi , 3G  , 4G сүлжээг дамжуулан харилцаж болох аж. iMessage - р зөвхөн мессэж бичээд зогсохгүй дуут мессэж бичлэг явуулах байршиж байгаа байршил явуулах гэх мэт бүх төрлийн зүйл илгээж болдог. Таны мессэжийг хүлээн авч байгаа хэрэглэгч iPhone , iPad , iPod touch , Mac - тай байвал автоматаар энгийн мессэж iMessage болж очдог юм. 

Хэрхэн iPhone дээр iMessage тохируулах вэ ?

Алхам 1 : Settings - лүү орно.
Алхам 2 : Доош гүйлгээд Message гэж байгаа дээр нь дарж ороод iMessage - г асаах хэрэгтэй



Хэрхэн iMessage дээр өөрийнхөө Apple ID - г тохируулах вэ ?

Та өөрийнхөө Apple ID - г iMessage дээр тохируулснаар Мессэж бичихдээ Apple ID - гаараа шууд бас бичиж болдог юм.
Алхам 1 : Send & Receive дээр дарж ороод 
Алхам 2 : Use your Apple ID for iMessage дээр дараад өөрийн Apple ID Password-оо хийгээл болоо



iMessage ашиглах боломжгүй эсвэл iMessage - р мессэж илгээх боломжгүй үед яах вэ ?

Автоматаар энгийн мессэж буюу тухайн операторын тарифаар мессэж илгээх тохиргоог асаах хэрэгтэй Send as SMS дээр дараад ON болгоорой




iMessage зөв тохируулагдаж болсон бол таны явуулсан мессэж цэнхэр өнгөтэйгөөр харагдах болно. Зөвхөн интернэт сүлжээнд холбогдсон үед л iMessage - р явна. 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл