iPhone дээр компьютер дээрээс кино бичлэг суулгах

thumbnail
Түгээсэн
45102 Уншсан

Компьютер дээр татаад хадгалсан кино бичлэг клип гэх зэрэг аливаа нэг дүрс агуулсан бичлэгийг iPhone дээр хялбар аргаар хуулж авах талаар танилцуулий. " VLC " гэх бичлэг тоглуулагч нь компьютер гар утас таблет зэрэг бүх төрлийн систем дээр ажиллах чадвартай програм бөгөөд энэхүү програмын тусламжтай өндөр нягтаршилтай киног subtitle-тайгаар нь үзэх мөн бүх төрлийн форматаар киног үзэх боломжтой байдаг. Жишээлбэл iTunes өөрөө зөвхөн  .mov .mp4 формат уншдаг бөгөөд mkv , flv гэх зэргийг уншдагүй харин " VLC " програм нь бүх форматийг дэмждэг юм.


Юуны өмнө та доорх линкэээс VLC - г татаж аваарай

VLC iPhone дээр татаж авах 
 

iPhone дээр компьютер дээрээс кино бичлэг суулгах

/ Жич : iPad , iPod touch дээр бас болно. /

Эхлээд таны компьютер дээр itunes байх ёстой хэрэв байхгүй бол энд дарж татаж аваарай.

Алхам 1 : iTunes - ээ оруулаад өөрийнхөө утсаа usb - гээр холбох хэрэгтэй. Холбогдсоны дараа iTunes дээр өөрийн чинь утас харагдах бөгөөд Apps хэсэг дээр дараад доошоо гүйлгэ " VLC " гээд шар замын тэмдэгтэй байгаа. Хэрэв байхгүй бол та энд дарж татаж аваарай
 


 

Алхам 2 : Add товч дээр дараад " VLC " тоглуулагч дээр оруулах кино эсвэл бичлэгээ сонгоод Дэлгэц дээр гарч ирсэн жижиг цонхны доор байрлах Add товч дээр дараарай

Алхам 3 : Одоо хуулж дуустал хүлээх үлдлээ



Алхам 4 : Хуулагдаж дуусаад утас дээрээ " VLC "  -  гээ оруулаад үзээрэй. Хуулсан кино бичлэгээ дээр нь дараад шууд тоглуулж болно.
 

Алхам 5 : Киногоо тоглуулж байгаа байдал

 

Анхаарах зүйлс :
VLC тоглуулагч интернэтээс шууд кино татахгүй гэхдээ live streaming хийгдэж байгаа сувгийг тоглуулж чаддаг.
Кино зай их эзэлдэг болохоор хуулахаасаа өмнө хэмжээгээ шалгахад илүүдэхгүй.

Холбоотой мэдээлэл