iPhone дээр Монгол гарын байрлал суулгах заавар

thumbnail
Түгээсэн
57429 Уншсан

Бид энэ удаагийн нийтлэлээр зарим хэрэглэгч нар ихээхэн асууж байсан асуултыг сонгон авч зөвлөгөө мэдээлэл бэлтгэж байна. Ихэнх хэрэглэгчид iPhone дээр Монголоор бичихийн тулд яах ёстой талаар биднээс асууж байсан юм. Ерөнхийдөө бол Apple компанийн iOS систем дээр албан ёсоор гарын байрлал дээр Монгол хэл байдаггүй. Гэхдээ iOS 8 - аас дээш систем дээр Apple хөгжүүлэгч нар өөрсдийн хийсэн гарын байрлал буюу Mongolian Keyboard нэмэх боломжтой болсон юм.

 

iPhone дээр Монгол гарын байрлал суулгах заавар

Алхам 1 : Appstore дээрээс "Mazaalai" гэж хайгаад Мазаалай толь бичиг татаж авах хэрэгтэй

Жич : App татах учир танд заавал Apple ID хэрэгтэй бөгөөд хэрэв танд огт Apple ID байхгүй бол энэ нийтлэлийг уншаарай. Мөн зөвхөн iOS 8 - с дээш бөгөөд хэрэв таны утас iPhone 4 бол энэ заавраар суулгах огт боломжгүй харин iPhone 4 - с дээш бол iOS 8 - с дээш ямар ч загвар байсан суух болно.


Алхам 2 : Мазаалай толь бичиг татсаны дараагаар Settings > General > Keyboard > Keyboards > Add New Keyboard... > Mazaalai Keyboard - г сонгох хэрэгтэй

Доорх GIF дээр дэлгэрэнгүй үзээрэй

Ингээд та амжилттай Монгол гарын байрлал суулгаж байна гэсэн үг.

 

Мазаалай Монгол гарын байрлал ашиглах заавар

Та Мазаалай Монгол гарын байрлал хэрхэн ашиглах заавар авах бол Мазаалай аппруу ороод зүүн буланд байх Цэс дээр дарж ашиглах заавар авах боломжтой

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл