iPhone дээр сонирхолтой тоглоом Stack - г сонжихуй

thumbnail
Түгээсэн
8684 Уншсан

Бид бүхэн уншигч нартаа зориулж 7 хоног бүр тоглоом болон апп цувралаар хүргэхээр зэхэж байна. Энэ удаагийн нийтлэл дээр " Stack " нэртэй тоглоомыг санал болгохоор сонгоно авлаа. Тус тоглоом чөлөөт завтай үедээ тоглох эсвэл хол замд машинд явж байхдаа амралтын өдөр гэртээ амарч байхдаа гэх мэд үеүдэд таныг уйдаахгүй сонирхолтой байх болно. Маш загварлаг чамин хийцтэй өнгөлөг тус тоглоом нь Appstore дээр трэнд болж хэрэглэгчдийн анхаарлыг өөртөө багагүй татаад байгаа юм.

 

Тоглоомын нэр : Stack
Эрхлэн гаргагч : Ketchapp
Суулгаж болох системийн загвар : iOS 6 болон түүнээс дээш бүх загвар
Үнэ : Үнэгүй

 

Тоглоомын тухайд

Тоглоомын ерөнхий дүрэм Stack буюу та тавцан өрж тоглох учиртай тавцангаа өрөх тусам өндөрсгөж явах болно. Гэхдээ тавцан өрөх үед өмнөх тавцангаас илүү гарсан хэсэг шууд газар унах ба энэ мэтчилэн тавцангууд дуустал та тоглоно гэсэн үг. Дэлгэц дээр тавцан гарахдаа аль ч хэсгээс гарах бөгөөд баруун зүүн гэсэн хэсгээс ээлж ээлжээр гарч ирэх юм. Та тавцангаа нүдээрээ баримжаалаад дээр нь давхарлах бол дэлгац дээр дархад л хангалттай дэлгэц дээр гарч ирсэн тавцан таныг дарж байрлуулах хүртэл хөдөлгөөнтэй байх юм. Олон удаа ижил төрлийн тавцан тавьсан үед танд цаанаас дараагийн гарах тавцан дээр нэг хэсэг нэмж өгдөг. Таны харааг болон баримжаа авах чадварыг шаардсан сорьсон тун сонирхолтой тоглоом шүү.

 

Хэрхэн татах вэ ?

Appstore дээрээс Stack гэж хайгаад татаж болно. Эсвэл энд дарж татах линкрүү ороод татаж авна уу

 

 

Холбоотой мэдээлэл