iPhone дээр VPN суулгаж ашиглах заавар

thumbnail
Түгээсэн
32829 Уншсан

Монгол улсаас хандах боломжгүй зөрчилтэй вебсайт -д мөн БНХАУ - аас Facebook - луу шууд орж болдоггүй асуудал байдаг. Харин VPN буюу VPN аппликэйшн тусламжтай  аливаа нэг хаагдсан вебсайтруу орох тэр сайтаас дуртай контентоо хүлээж авах боломжтой болдог. Түүнчлэн сүүлийн үед Youtube - ээс шууд татаж сонсдог аппликэйшнүүд VPN ашиглаж л ажилладаг болсон.

VPN гэж юу вэ ?

VPN буюу Virtual Private Network гэсэн ойлголт нь интернэт буюу ямар нэгэн хамгаалалтгүй сүлжээнд хувийн чанартай мэдээллийг шифрлэн илгээж байна гэсэн үг юм.

iPhone дээр VPN суулгах заавар

Алхам 1 :
Эхлээд та Appstore дээр дарж орох хэрэгтэй Search дээр дарж орно. Betternet гэж бичээд Search товч дээр дараарай
Татаж авчаад OPEN дээр дараад Betternet аппликэйшн - руугаа орно уу

/ Жич хэрэв танд Apple ID байхгүй бол энд дарж шинээр нээгээрэй /


 

Алхам 2 :  Betternet аппликэйшн - руу орох үед танд зөвшөөрөл өгөх талаар асуух болно. Та ашиглах гэж зөвшөөрч байвал Allow дээр дарж цааш үргэлжүүлнэ.
Одоо Connect дээр дараад болоо

Алхам 3 : VPN ассан үгүй нь  батарей хажууд VPN гэсэн тэмдэг харагдах бөгөөд амжилттай VPN ажиллаж байгаа гэсэн үг юм. Мөн Settings дээр VPN тохиргоо асаалттай харагдах болно. Хэрэв та VPN -  ээ унтраах бол Betternet аппликэйшн - руугаа ороод Disconnect дараад болоо

Холбоотой мэдээлэл