iPhone - г хаана байгаа байршлаа илгээх хялбар тохиргоо

thumbnail
Түгээсэн
84270 Уншсан

iPhone алдсан үед олох боломжтой талаар бид өмнөх нийтлэл дээр бичиж байсан. Таны алдсан утас байршлаа илгээж болох нэгэн тохиргоо iPhone дээр байдаг. Энэхүү тохиргоо хэрэглэгч өөрөө асааж болдог "Send Last Location" буюу хамгийн сүүлийн байршлыг илгээх гэсэн үүрэгтэй юм. Энэ нь автоматаар таны утас бага цэнэгтэй байх үед өөрийн байгаа байршлыг эзэндээ илгээж чадвартай ажээ.Сул тал нь таны утас ямар нэг интернэт сүлжээнд холбогдсон үед байршлаа илгээж чадах юм интернэтэд холбогдоогүй бол танд ямар ч байршлын мэдээлэл ирэхгүй.


iPhone дээр тохируулах заавар :

Алхам 1 : Setting - луу орно
Алхам 2 : iCloud дээр дарж ороод
Алхам 3 : Find My iPhone дээр дарна
Алхам 4 : Send Last Location асаах унтраах тохиргоотой хэсэг байгаа ON болгоорой



Илгээсэн мэдээллийг нь үзэх бол iPhone дээр Find My iPhone - г ашиглах эсвэл веб дээр www.icloud.com гэж ороод хараарай
 

Холбоотой мэдээлэл