iPhone гэрэл зураг засварлах онцлог апп Layout

thumbnail
Түгээсэн
5251 Уншсан

Бид цувралаар хамгийн шилдэг гэсэн Апп талаар мэдээлэл хүргэж байгаа өнгөрсөн нийтлэл дээр хамгийн шилдэг гэрэл зургийн апп та бүхэн санал болгосон. Энэ удаа Алдарт instagram компаниас гаргасан "Layout" хэмээх аппийг санал болгож байна. Та заримдаа найз нөхөдтэйгээ хамт авхуулсан зураг эсвэл аялал зугаалгын зургууд аливаа нэг баяр ёслол эсвэл дурсамжит зургуудаа нэг бүхэл зураг болгож цуглуулга хиймээр санагддаг биздээ. Тэгвэл "Layout" апп яг л тийм зүйл хийж чаддаг цуглуулга үүсгэхээс илүүг хүртэл хийж болно. Зургуудаа зэрэгцүүлэх , дээр , доор байрлуулах эсвэл өөрөө ямар ч байрлалаар оруулахаа сонгоод нэг бүхэл зураг болгож хадгалах эсвэл сошиал сүлжээнд түгээж хүртэл болдог. Түүнчлэн Зөвхөн хадгалаад ч зогсохгүй нэмэж засах , хүрээ оруулах , арын дэвсгэр өнгө өөрчлөх гэх мэт олон үйлдэл хийж чаддаг юм.

Aпп нэр : Layout
Дэмжих iOS загвар : iOS 7 болон түүнээс дээш бүгд
Дэмжих төхөөрөмж : iPhone , iPad , iPod
Татах хаяг : https://goo.gl/gcRhFN

Layout апп онцлогийг та дараах зургаас хараарай

Холбоотой мэдээлэл