iPhone хүйтэнд ажиллах үед яадаг вэ ?

thumbnail
Түгээсэн
46159 Уншсан

Гадаа хүйтэрч эхлээд iPhone утас даараад нэг ёсны ажиллах боломжгүй хэмжээндээ ирэхээр "Cool down" горимлуу шилжих нь эрс ихэссэн. Энэ тухайн утас таны байгаа нөхцөлд ажиллах боломжгүй нэн даруй дулаан газар ажиллах хэрэгтэйг сануулж байгаа байдал юм.


Таны утас хамгийн их хүйтэн температурт ажиллаж дээд чадамж :

-20º C болон үүнээс дээш ажиллах боломжгүй буюу "Cool down" горимлуу шилждэг.Учир нь гадаа хэтэрхий хүйтэн үед iPhone - г ашиглах нь баттерейны насанд сөргөөр нөлөөтэй байдаг байна. Түүнчлэн хэт хүйтэнд идэвхтэй горимд ажиллаж байгаа лидиум-ион баттерей нь царцах эрсдэлтэй байдаг болохоор эргээд хэвийн температурт ажиллах үеэр  баттерейны насанд сөргөөр нөлөөлдөг ажээ. Иймдээ ч iPhone даараад ирэхээр "Cool down" горимлуу шилждэг байна.

Хэрэв таны утас доорх зураг гарсан бол :

" Temperature: iPhone needs to cool down. " гараад ажиллахгүй
Дэлгэц дээр анхааруулга гарсан үед утсаа ашиглах боломжгүй
Сүлжээний радио давтамж яг энэ хугацаанд сул болно.
Камерны флаш гэрэл энэ хугацаанд ажиллахгүй.

Хэрэв та хэвийн хэмд нэг ёсондоо дулаахан газар утсаа оруулсан бол Home товч дээрээ дарах мөн "slide to unlock" хийгээрэй. Таны утас хэвийн ажиллах болно.


Жич : Зөвхөн iPhone ийм үед түргэн тусламжийн дуудлага хийх боломжтой байдаг.
 

Холбоотой мэдээлэл