iPhone хооронд Bluetooth ашиглаж зураг дамжуулах зөвлөгөө

thumbnail
Түгээсэн
131513 Уншсан

iPhone хоорондоо түүнчлэн iPhone ,  iPad  , iPod , Mac гэх мэт Apple төхөөрөмж хоорондоо Bluetooth ашиглаж зураг бичлэг гэх мэт контентуудийг дамжуулж болдог. Энэхүү үйлчилгээг AirDrop гэж нэрлэдэг юм. Зөвхөн Bluetooth сүлжээг ашиглаж ямар ч интернэтгүй нөхцөлд хүртэл зураг дүрс бичлэг дамжуулах боломжтой мөн дээрээс нь вебсайт линк байршил гэх мэт маш олон файлууд дамжуулах чадвартай.

AirDrop ямар ямар төхөөрөмж дээр ашиглаж болдог вэ ?

  • iPhone 5 болон түүнээс дээш бүх загвар
  • iPad Pro
  • iPad (4-р загвар) эсвэл илүү сүүлийн үеийн
  • iPad mini эсвэл түүнээс дээш
  • iPod touch (5-р загвар) эсвэл илүү сүүлийн үеийн
     

Хэрхэн AirDrop тохируулах вэ ? 

Алхам 1 : Өөрийнхөө iPhone эсвэл iPad дээр дэлгэц доороос Control Center чирж гаргаж ирээрэй 
Алхам 2 : Wifi хажууд байрлах Bluetooth тэмдэглэгээ дээр дарах хэрэгтэй (Жич заавал Wifi Сүлжээ асаалттай байх шаардлага байхгүй)
Алхам 3 : Airdrop дээр дарж орно уу
Алхам 4 : 3 төрлийн сонголт байх бөгөөд Off буюу унтраах Contacts Only зөвхөн өөрийн мэддэг эсвэл танилын хүрээнд ашиглах Everyone буюу хэн бүхэнтэй зөвшөөрсөн нөхцөлд зураг дүрс бичлэг дамжуулах гэж байгаа та өөрийнхөө хэрэглээнд тохируулж доорх 2 сонголтоос нь сонгоорой
Алхам 5 : Хэрэв та Contacts Only - г сонгосон бол iCloud дээр заавал нэвтэрч орсон байх ёстой



Хэрхэн AirDrop ашиглаж iPhone эсвэл iPad хооронд контент дамжуулах вэ ?

Та AirDrop тохиргоог зөв хийж гүйцэтгэсэн бол өөрийнхөө iPhone эсвэл iPad дээр Photos апп дээр дарж ороорой.

Алхам 1 : AirDrop - р явуулах гэж байгаа зураг эсвэл бичлэгээ сонгож аваад Select дээр дараад явуулах зураг бичлэгүүдээ сонгож болно хэдийг ч явуулж болно. Хэр их зураг бичлэг байгаагаас явуулах хурд харьцангуй адилгүй байдаг шүү!  
Алхам 2 : Сонгож авсан бол зүүн доод буланд байрлах Share хийх товч дээр дараарай. Тэгээд Airdrop дээр хүлээн авах гэж байгаа хэрэглэгч эсвэл төхөөрөмжийн нэр дээр дараад явуулах болно. 


Хүлээн авч байгаа хүн ямар тохиргоо хийх вэ ?

Хүлээн авч байгаа хүн Bluetooth - ээ заавал асаасан байх хэрэгтэй бөгөөд мөн адил AirDrop тохиргоо хийсэн байх хэрэгтэй Дэлгэц дээр илгээж байгаа төхөөрөмжөөс ирсэн контентийг зөвшөөрөх үү цуцлах уу гэж харагдана. Хэрэв зөвшөөрөх бол Accept дээр дарна цуцлах бол Decline дээр дарна. Контентуудийг хүлээн авснаар өөрөө автоматаар зөөвөрлөж эхлэнэ. Зураг дүрс бичлэг зөөгдөж байх зуур хоёр төхөөрөмж хоёулаа Bluetooth-ээ унтрааж болохгүй хэрэв унтраавал дутуу хуулагдах эрсдэлтэй!


Холбоотой мэдээлэл