Алдсан iPhone утасны IMEI / Serial дугаарыг хялбар олох арга

thumbnail
Түгээсэн
42845 Уншсан

Хүмүүс утсаа алдсан үед ихэнх тохиолдолд хайрцгаа олохгүйгээс болж IMEI дугаар эсвэл Serial дугаарыг олох хүндрэлтэй байдаг. Эргүүлээд утсаа олох боломж iCloud Lost Mode эсвэл Цагдаад IMEI дугаараар бүртгүүлэх гэх мэт аргууд байгаа. Цагдаад бүртгүүлэх шаардлага гарсан үед тухайн утасны мэдээллийг хадгалж байдаг 16 оронтой IMEI дугаар хэрэгтэй байдаг ба хэрэв танд хайрцаг нь байхгүй бол тэр утсыг өөрийн утас байсан хэмээн нотлох баримт байхгүй гэсэн үг. Тэгвэл Apple - ын гаргасан Apple ID үйлчилгээний тусламжтай та хайрцаг байхгүй байсан ч өөрийн утас дээр Settings > iCloud хэсэгт оруулсан бол таны үндсэн хаяг дээр оруулсан утас бүх мэдээлэлтэйгээ бүртгэгдэх болсон. Бид энэ удаагийн зөвлөгөө дээр Apple ID тусламжтай алдсан утасны IMEI дугаарыг Serial - ын хамтаар хялбар олох заавар бэлтгэнэ хүргэж байна.

 

Алхам 1 : Веб хөтөч дээрээ http://appleid.apple.com гэж ороод өөрийнхөө Apple ID - г нууц үгийн хамтаар хийгээрэй

 

 

Алхам 2 : Амжилттай орсны дараагаар доошоо гүйлгээд Device дотор таны хаяг дээр бүртгэл хийгдсэн бүх төхөөрөмж байх ба тэр дундаас алдсан утсаа олоод дээр нь дарах хэрэгтэй. Энэ үеэр танаас өөрийгөө тухайн Apple ID - г эзэмшдэг хүн болохыг батлах анх таны тохируулж байсан нууц 3 асуултаас 2 - ийг асуух ба хэрэв зөв хариулсан тохиолдолд таны IMEI дугаарыг авах гээд байгаа утасны мэдээлэл гарч ирэх болно.

 

 

Алхам 3 : 2 асуултдаа зөв хариулсан бол мэдээллийг харах гэж байгаа утас дээр дарах үед танд Serial дугаар болон IMEI мөн ямар iOS загвар дээр ажиллаж байсан түүнчлэн таны утасны дугаар хүртэл гарч ирнэ.

 

 

Жич : Хэрэв таны алдсан утас доорх жагсаалт дотор байхгүй байвал. Таны оруулсан Apple ID дээр бүртгэгдээгүй нэг ёсондоо тэр утсандаа та Settings > iCloud хэсэг дээр хаягаа оруулаагүй байна гэсэн үг юм шүү.

Холбоотой мэдээлэл