iPhone камерын талаар таны мэдэхгүй фактууд

thumbnail
Түгээсэн
65375 Уншсан

iPhone камер дээр чанарын ялгаа өмнөх загварууд бараг ялгарахгүй юм шиг санагддаг байсан. iPhone 5 - с дээш iPhone 6 хүртэл бүх загвар 8 Megapixel камертай байдаг. Гэхдээ зөвхөн megapixel муу байлаа гээд камер муу гэсэн үг биш юм. iPhone - н камер бусад утаснуудаас ялгарах хэд хэдэн онцлог байдаг байна. 

Саяхан гарсан " 60 minute " телевизийн нэвтрүүлэг дээр Apple - н CEO Tim Cook уригдаж компанийн хийгдэж буй ажил хэрэгжүүлсэн төслийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Тэр дундаа хамгийн сонирхолтой мэдээлэл нь Apple зөвхөн камерыг бүтээх гэж 800 ажилтан ажилладаг гэнэ.

Apple - н камерыг бүтээлцэх гэж одоо байгаа энэхүү хүчин чадал сайтай камерыг бүтээх гэж 800 инженер зөвхөн камер дээр ажилладаг байна.


Apple - н камерыг хариуцсан ахлах  Graham Townsend уригдахдаа Apple камерын туршилтын лабораторийг танилцуулжээ

нэг камер босгох гэж 200 гаруй бүрдэл хэсгээс бүтэн модуль бүтдэг байна.

Камерыг тогтоогч 4 буланд байрлах хөдөлгөөн тогтворжуулагч утас 40 микрон хэмжээтэй бөгөөд энэ нь хүний үсийг хуваасантай тэнцүү.

Хүний карт камер байхдаа доргих бол дүрсээ тогтворжуулах үүрэгтэй байдаг гэнэ.

Таныг нэг зураг дархад 24 сая үйл ажиллагаа явагддаг юм.

iPhone - н камерын хамгийн том онцлог нь гэрэл ялгах чадвар бөгөөд байгалийн гэрэл мэдрэх чадварыг маш нарийн туршилтаар гаргадаг байна. Тусгай хийсвэрээр үүсгэсэн үдшийн гэгээнд туршилт хийж байгааг та доорх зургаас харж байна.


Та iPhone 6 Plus / iPhone 6s Plus утастай юу ?

iPhone 6 Plus / iPhone 6s Plus эдгээр загвар нь бусдаасаа ялгарах онцлог нь дүрс тогтворжуулагчтай " optical image stabilization " байдаг. Энэ нь доргилтийн эсрэг байдаг тул фокус тааруулсан объектоо дагаж чаддаг юм.

iPhone 6s / iPhone 6s Plus - н камер нь 4k бичлэг бичдэг. 4k бичлэг нь маш өндөр нягтралшилтай дүрст бичлэгийн 4096 x 2160 хэмжээ юм.

iPhone 6s / iPhone 6s Plus камераар сэлфи " өөрөг " хийх үед үзэгдэх орчин гэрэл багатай байвал өөрөө автоматаар дэлгэц нь гэрэлтүүлэг болж нүүрэнд гэрэл өгдөг байна. 



Дэлхийн хамгийн том гэрэл зургийн сайт flickr судалгаагаар хэрэглэгчидийн нийт оруулсан зургийн ашигласан төхөөрөмжийн жагсаалтийг iPhone тэргүүлсэн байна. Үүнд iPhone 42% , Canon EOS 27% , Nikon 16% үлдсэн нь аппарат болон утас орсон байна.

instagram дээр iphoneonly гэсэн hashtag дээр 91 сая гаруй зураг хэрэглэгч нар оруулсан байдаг байна.

/ та #iphoneonly гэсэн hashtag ашиглаад ижил iPhone хэрэглэгч нарт өөрийнхөө утсаар дарсан зургуудаа хуваалцах бас боломжтой юм /


 

Холбоотой мэдээлэл