iPhone утсаа хэрхэн зөв зохистой цэнэглэх вэ ?

thumbnail
Түгээсэн
52408 Уншсан

Утсаа зөв зүйтэй цэнэглэх нь дэлхийн ухаалаг утас барьдаг бүх хүмүүст асуудал. Бид утсаа их хэрэглэдэг ч цэнэглэхдээ хайнга хандсаар иржээ. Заримдаа бид шөнө нь цэнэглээстэй хонуулаад өглөө салгадаг. Цэнэглээд хонуулах нь батерейны багтаамжийг муутгадаг болов уу яадаг бол гэсэн асуудлууд бишгүйдээ тулгардаг. Интернетээр хайхад маш олон төрлийн хариулт болон хэлэлцүүлэг байдаг боловч тэр болгон үнэн зөв байх нь эргэлзээтэй. Тэгвэл энэ удаагийн нийтлэл дээр Shane Broesky, Farbe Technik гэх утасны дагалдах хэрэгсэл хийдэг компанийн захирлын зөвлөсөн iPhone утсаа зөв цэнэглэх зөвлөгөөг хүргэе.

 

1. Утсаа шөнө цэнэглэж хонуулах нь батарейд ямар нэгэн нөлөө бий юу?

Ер нь бол үгүй, шөнө цэнэглэж хонуулах нь нэг их сүртэй нөлөө үзүүлэхгүй. Учир нь таны утас " маш ухаантай " цэнэг дүүрсэн үед цэнэгийг батарей луу гүйх гүйдлийг хязгаарладаг. Гэвч олон удаа цэнэглэж хонуулах нь удаанаар батарейны насжилтанд нөлөөлж болзошгүй. iPhone гар утсанд суурилуулсан Li-ion батарей нь өндөр температурт чанараа алдах төлөвтэй байдаг ба батарейг муутгах гол шалтгаан нь энэ байдаг. Хэрэв таны батерей халж байвал энэ нь гэр " case" хийснээс шалтгаалдаг. Учир нь батарейны халууны гадагш гарах урсгалыг гар утасны гэр " case " хязгаарладаг ба энэ нь баттерейн багтаамжийг багасгаж насыг нь богиносгодог.

Өөрөөр хэлбэл шөнө утсаа цэнэглэж хонуулах гэж байгаа бол гэр "case" хийхгүй байх нь зүйтэй.

 

2. Утсаа цэнэглэх хамгийн оновчтой арга юу вэ?

Li-ion батарейнуудыг 50 - 80% цэнэгтэй байлгавал зохимжтой. Энэ нь цэнэглэгдсэн ионуудыг ажлаа үргэлжлүүлж баттерейг хамгаалахад тусалдаг. Богино хугацаанд хурдан цэнэглэх нь ионуудад хөдөлгөөнтэй байх энерги өгдөг харин батарейг хамгаалах энерги өгдөггүй.

 

3. Юунаас зайлсхийх вэ?

  - Battery Cycle буюу цэнэглэлийн тоо их байх нь батарейг чинь мэдэгдэхээр муутгана. Болж өгвөл 0-с 100 хувь болтол нь цэнэглэхээс зайлсхийгээрэй.
 

4. Чанартай цэнэглэгч хэрэглэ

  - Утастай чинь дагалдаж ирсэн цэнэглэгч хамгийн шилдэг нь. Байхгүй бол баталгаатай газраас оригинал цэнэглэгч авч цэнэглэж болно. Хулхи хуулбаруудад оригинал цэнэглэгчид суурилуулсан чип байдаггүй энэ нь утсанд маш хортой. Мөн адаптераар цэнэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэмжээ тохирсон байх хэрэгтэй. Хулхи дуураймал цэнэглэгчээр цэнэглэснээр утас шатах, дэлбэрэх аюултай.

 

Товчхон:

Үргэлж оригинал цэнэглэгч хэрэглэж бай, хулхи цэнэглэгчээр цэнэглэснээс цэнэглээгүй нь дээр. Утсаа хэт их халааж хэрэггүй, халаад байвал кэйсийг нь авах хэрэгтэй. Батарейгаа сайн хэвээр нь байлгая гэвэл цэнэгээ 50-80 хувийн хооронд байлга.  Болж өгвөл 0-с 100 хувь болтол нь битгий цэнэглэ.

 

Мэдээлэл бэлтгэсэн : Билэгжаргал

Эх сурвалж: DigitalTrends

Холбоотой мэдээлэл