Apple шинээр уян дэлгэцийн патент бүртгүүлсэн байна

thumbnail
Түгээсэн
9726 Уншсан

Apple шинээр iPhone гар утсанд зориулж уян дэлгэцийн патент бүртгүүлсэн бөгөөд "Уян дэлгэцтэй төхөөрөмж" хэмээх нэрээр бүртгүүлсэн байна. Apple - ын бүртгүүлсэн патент нь дэлгэц үндсэн 2 бүтцээс бүрдэж байгаа бөгөөд гол хэсгээрээ нугарч нийлэх боломжтой аж. Хоёр дэлгэцийн голд тусгай зориулалттай нугас байрлах ба тэр нь дэлгэцээ хаах буюу бидний сайн мэдэх хуучны дэлгэгддэг утастай адил үйлдэлтэй юм. Гэхдээ гол давуу тал нь дэлгэц бүтнээрээ тэгэх боломжтой гэсэн үг юм. Яг хэдийгээр гарах iPhone загвар дээр энэ технологи нэвтрэх нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд нэвтрэх нь дамжиггүй юм аа. Доорх зургаас дэлгэрэнгүй үзээрэй.

 

Холбоотой мэдээлэл