iPhone - ын батарей гүйлт багасгах нууц арга

thumbnail
Түгээсэн
110763 Уншсан

iPhone - ын батарей гүйлт багасгах боломж байдаг. Та эдгээр аргуудыг хэрэглэх юм бол таны батарей зарцуулалт эрс багасах болно. Эдгээр нь систем дээр нэмэлтээр байдаг хэрэглэгч өөрөө шаардлагатай үед унтрааж болдог хамгийн ихээр батарей зарцуулдаг тохиргоонууд юм. Энэ хэдэн тохиргоог унтрааснаар таны утас мэдэгдэхгүйц батарей зарцуулалт багасах болно.

1. Low Power Mode

Low Power  Mode нь батарей бага цэнэгтэй үе ашиглах боломжтой горим бөгөөд цахим шуудан ирэхэд орж ирэх тоон дохио , siri , ачаалал хийгдсэн гэх мэт тохиргоонуудад хязгаарлалт хийдэг. Таны утасны батарей 20% дээрээ ирэхээр автоматаар Low Power Mode асдаг. Өөрөө гар аргаар тохируулах бол Settings > Battery дээр Low Power Mode - г ON болгоорой. Баруун дээд буланд байрлах батарейн зураг шар өнгөтэй болох болно.

2. Бага гэрэл

iPhone бол LCD (OLED биш) ямар өнгө ялгаруулж байгаа нь ялгаагүй боловч. Дэлгэцний гэрэл нь LED технологийн тусламжтайгаар тод хурц гарч байгаа гэвч энэ нь батарей хурдан зарцуулдаг. Гэрэл хэдий чинээ хурц байна төдий чинээ их батарей зарцуулдаг байна. Багасгах бол Settings > Display & Brightness ороод Auto-Brightness OFF болгоод Brightness slide-г хуруугаараа чирээд " slide " хийгээд багасгаж болно.
 

3. Санамжийг хязгаарлах

Push notification тохиргоо нь утас түгжээтэй байх үед танд санамжаар ирдэг Wifi / 3G сүлжээнд холбогдсон үед ихээр ирнэ. Санамж ирэх бүрт батарей зарцуулалтад багагүй хэмжээгээр нөлөөлдөг үүнд хязгаарлалт хийж болдог. Settings > Notification Center > Show on Lock Screen - г унтраах хэрэгтэй 



4. Ачаалал хийгдсэн апп хязгаарлах

Нэг ороод гарсан апп цаана ажиллаж байдаг " Background " энэхүү үйлдэл нь батарей зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг байна. Та үүнийг унтраахдаа Settings > General > Background App Refresh гэж ороод унтрааж болно. Тухайн ашиглаад гаргасан апп дээр мэдэгдэл шинэчлэх бол тэр апплуугаа ороод шинэчилж болно.

5. Байршил тогтоогч дээр хязгаарлалт хийх

GPS буюу байршил тогтоогч ажиллах үед маш ихээр батарей зарцуулдаг. Таны явсан явдал бүрийг бичиж авах үүрэгтэй үйлчилгээ юм. Хязгаарлалт хийх бол Settings > Privacy > Location гэж ороод өөрт хэрэггүй гэсэн аппруугаа ороод Never гэсэн сонголтыг нь сонгоорой

/ Энэ таны хувийн нууцлалаа сайжруулах өөрийн байршлаа бусадтай хуваалцахаас хамгаалах чухал үүрэгтэй /

6. Хэрэггүй аппуудаа гаргах

Олон тооны аппликэйшн тоглоом гэх мэт юмнууд оруулаад гаргах аппликэйшн хооронд шилжилт хөдөлгөөн хийх нь батарей зарцуулалтад мэдээж нөлөөлдөг юм. Та ороод гарсан шаардлага байхгүй эсвэл дараа нь орох хүртэл ачаалал хийх "  background " шаардлага байхгүй гэсэн аппликэйшнгээ гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд голын товч " home button " дээр 2 удаа дараад Multitasking гарч ирнэ хэрэггүй гэсэнгээ дээшээ чирээд гаргах хэрэгтэй.
 

7. Хөдөлгөөнт дүрслэлийг хязгаарлах

Хавтас хооронд орох аппликэйшн хооронд орох үед хөдөлгөөнт дүрслэл хийж байдаг "animation transitions ". Жишээлбэл хавтасруу орохоор арын ханын зураг бүдгэрч өгдөг. Эдгээр тохиргоог шаардлага байхгүй гэж үзвэл хааж болдог юм. Settings > General > Accessibility > Reduce Motion > ON болгоорой.

Энэ 7 тохиргоо бол iPhone дээр хамгийн ихээр батарей зарцуулдаг. Та буцаад хэрэглэх шаардлагатай хэрэгтэй бол хийсэн үйлдэлээ буцаахад л хангалттай байдаг юм.
 

Холбоотой мэдээлэл