iPhone 7 болон iPhone 7 Plus загваруудын өөрчлөлт

thumbnail
Түгээсэн
38213 Уншсан

iPhone 7 болон iPhone 7 Plus алдагдсан эх загварын зургийг Apple - ын шинэ технологийн таамаг шүүмж болон алдагдсан мэдээлэл тараадаг OnLeaks дээр тавигджээ. Тус зургуудыг Catcher Technology компаниас алдагдсан хэмээн өчигдрөөс тараасан. Зураг дээр харагдах байдлаас харвал өмнөх iPhone 6s / iPhone 6s Plus адил хэмжээтэй байгаа. Гэхдээ хэд хэдэн зүйл нэмэгдсэн байх юм.

iPhone 7 буюу жижиг iPhone харагдах байдлаасаа iPhone 6s ижил боловч камерын зай илүү том болсон. Түүнчлэн өмнө нь хэд хэдэн удаа шинээр гарах iPhone загварууд чихэвчийн оролтгүй болно гэж байсан энэ удаа үнэн байх магадлалтайг харуулж байна. Чихэвч нь нэмэлтээр Bluetooth чихэвч эсвэл Lightning залгуурт холбогдож ажиллах болов уу. iPhone 7 Plus буюу том iPhone мөн адил өмнөх iPhone 6s Plus - тай ижил харагдах боловч хэд хэдэн өөрчлөлтүүд харагдах ба Smart Connector хэмээх шинэ залгуур нэмэгдэж магадгүй талаар өмнө мэдээлэл гарч байсан. Энэ нь мэдээлэл дамжуулах түүнчлэн тэжээл авах гэх мэт үйлдлүүд хийх боломжтойгоос гадна тус порт нь одоогоор iPad Pro төхөөрөмж дээр нэмэлтээр гар залгах үед ашиглаж байна.

Зургуудыг харвал

iPhone 7 эх загвар

iPhone 7 Plus эх загвар

iPhone 7 дээр хэрэглэгчид ихээхэн найдлага тавиад байгаа. Учир нь iPhone SE , iPhone 6s , iPhone 6s Plus загварууд өмнөх iPhone 5s, iPhone 6, iPhone 6 Plus - тай харагдах байдлаас өөрчлөлт оруулаагүй нь хэрэглэгчдийг төдийлөн сайн татаж чадахгүй байсан гэнэ. Нөгөөтэйгүүр өнгөрөгч 3 дугаар сард Apple компани 2016 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа зарласан нь iPhone гар утасны борлуулалт муу байж 2003 оноос хойш анх удаагаа орлогын бууралттай үр дүн гарсан. Үүний дараагаар Apple - ын CEO Тим Кук өнгөрөгч 7 хоногт CNBC телевизэд ярилцлага дээр шинээр гарах iPhone загварыг өмнөх загваруудаас тэс өөр байх болон мөн хэрэглэгчид тийм л өөр бүтээгдэхүүн хүлээж байгаа талаар хэлсэн.

Үүнээс үүдээд шинээр худалдаанд гарах загварын хүлээлт ихээхэн нэмэгдсэнээс  гадна загваруудыг уламжлалт ёсоор ирэх намар танилцуулна.

Эх сурвалж : Onleaks 

Холбоотой мэдээлэл