iPhone 7 огт ажиллагаагүй гацвал яах ёстой вэ ?

thumbnail
Түгээсэн
12304 Уншсан

Зарим тохиолдолд ухаалаг гар утас огт ажиллах боломжгүй болсон байдаг. Энэ үзэгдлийг хүмүүс ихэвчлэн " утас гацах " гэж нэрлэдэг ба товчлуурууд болон дэлгэцийн мэдрэгч огт ажиллагаагүй болж гацдаг юм. Энэ нь ерөнхийдөө бол тухайн утасны техник хангамж хэт их ачаалал үүссэн эсвэл систем дээр ямар нэг асуудал гарсантай холбоотой. Хэдий шинээр гарсан iPhone 7 болон Plus загварууд одоогоор төдийлөн гацах нь мэдэгдэхгүй байгаа ч хэрэв дээр дурдсан шиг гацах юм бол утсаа эргээд хэвийн ажиллагаанд оруулах боломж бас байдаг байна. Өмнөх iPhone загварууд дээр "Force restart" буюу утас гацсан үед хэвийн болгохын тулд Голын товч болон унтраах товчлуурыг 10 секунд хамтаар дараад  Аpple лого гарсны дараагаар утас хэвийн ажиллаж байсан. Гэвч iPhone 7 болон Plus загварууд Голын товч нь дуураймал виртуал товчлуур тул хийгдэх үйлдэл нь арай өөр болсон юм.

 

Алхам 1 : Өөрийн iPhone 7 гар утсаа Унтраах товчлуур болон Дуу хасах товчлууртай хамтаар 10 секунд дараарай

Алхам 2 : Apple лого гарах хүртэл дарах хэрэгтэй

Алхам 3 : Ингээд таны утас хэвийн ажиллах болно.

Дээрх аргаар таны утас гацсан үед яаралтай арга хэмжээ аваад унтрааж байгаарай

 

Гэрэл зураг : iclarified

Холбоотой мэдээлэл