Танилц! Энэ бол iPhone 7 , iPhone 7 Plus

thumbnail
Түгээсэн
53149 Уншсан

Apple Манай цагаар 7 ноос 8 шилжих шөнө iPhone 7 утас танилцуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Олон төрлийн шинэлэг зүйл агуулсан тус загвар маань өмнөх утаснуудаас олон төрлийн шинэчлэлт агуулжээ. Ингээд та бүхэн iPhone 7 - тай холбоотой бүхий л мэдээллийг нэг доороос авна уу

 

Загвар

Шинээр танилцуулсан загваруудын хувьд харагдах байдлаасаа iPhone 6s - тай ойролцоо боловч. Зарим нэг шинж чанар нь адилгүй байгаа жишээлбэл антенн зураас байрлал өөрчлөгдөөд дээд болон доод хэсэгтээ байрлах болсон. Гэхдээ антенн зураас харагдах байдал нь маш бүдэг

 

Өнгө 

Үндсэн 5 өнгөний сонголтоой болсон байх бөгөөд Өмнө байсан Space Gray өнгийг өөрчлөөд Jet Black болон Black гэсэн хоёр төрлийн өнгө гарсан байгаа.

• Jet Black
• Black
• Silver
• Rose Gold
• Gold

 

Дэлгэц 

Дэлгэцийн хэмжээ болон харагдах байдал өмнөх загварууд болох iPhone 6s мөн iPhone 6s Plus адил байгаа хэдий ч 25% гэрэлтэй харагдуулж чадахаар Retina HD дэлгэцтэй болсон байна. 

 

Илүү сайжруулсан 3D Touch 

3D Touch мэдрэх чадвар болон мэдрэмтгий байдал сайжирсан. Таны хурууны даралтыг мэдрэх чадвар өмнөх загваруудаас мэдэгдэхүйц нэмэгдсэн.

 

A10 Процессор / M10 хөдөлгөөн мэдрэгч процессор

Apple - ын хамгийн сүүлийн үеийн A10 процессорыг дагаад M10  хөдөлгөөн мэдрэгч гарсан. Шинээр гарсан A10 Процессорын чадамж бусад хуучин чипүүдээс нэн даруй 90% хурдлах чадвартай мөн график чадамж нь 70% хурдан болсон гэнэ.

 

Камер

Камерын хувьд шинэ загварууд томоохон хэмжээний өөрчлөлт оруулсан.

iPhone 7 : iPhone 7 арын камер нь 12 Megapixel iSight камер байх ба өргөн 1/2.6" мэдрэгч мөн ƒ/1.8 хөшиг , 1.3 µm хэмжээний пиксел агуулсан нь бага гэрэлтэйд зураг дарах чадвар өндөр болсон юм. Түүнчлэн OIS буюу оптикал дүрс тогтворжуулах боломжтой болсон нь бичлэг хийж байх үедээ тогтсон дүрсээ дагаж хөдлөх боломжтой. Харин iPhone 6s - ийн камерын чадамж 1/3″ мэдрэгч мөн ƒ/2.2 хөшигтэй. Үүнтэй зэрэгцээд Урд талын камер нь 7 Megapixel болсон ба iPhone 6s загварынх 5 MP байдаг.

iPhone 7 Plus : Аpple - ын бүтээсэн анхны хосолсон дэлгэцтэй камер хэмээн нэрлэгдэж байгаа уг бүтээгдэхүүн нь iSight Duo Dual-lens гэсэн хосолсон камер ашиглаж зураг дарах чадвартай болсон байгаа. Хоёр төрлийн линз нь нэг нь Бага өнцөгт тулгуурласан линз бол нөгөөх нь зураг татах үүрэгтэй линз юм.

Хосолсон хоёр нь камер нь 6 төрлийн элемент агуулсан линз ба тус тусын чадамж нь 12 Megapixel юм.

Мөн 1/3" мэдрэгч болон ƒ/1.8 өргөнтэй хөшигтэй. Хосолсон хоёр линз нь iPhone 7 Plus дээр зураг дарах үед оптикоор зураг томруулах буюу зургийг пиксел алдуулахгүй нарийн томруулах боломжтой болсон гэнэ. Түүнчлэн урд талын камер нь 7 Megapixel болсон.

 

Хэт мэдрэмтгий Touch ID / Home Button

Apple Анх 2007 онд iPhone гаргаснаас хойш  механик төрлийн Home товчлуур ашиглаж ирсэн. Тэгвэл энэ удаа iPhone 7 болон iPhone 7 Plus дээр Хэт мэдрэмтгий болон Taptic хөдөлгүүрт суурилж хариу үйлдэл үзүүлэх боломжтой Home товчлууртайгаа гаргаж байна.

 

Ус болон Шороо тоосны хамгаалалт

iPhone 7 болон iPhone 7 Plus нь ус болон шороо тоосны хамгаалалт болох IP67 стандартыг өөртөө агуулсан ба Энэ нь тухайн утаснууд 1 метер хүртэл усанд 30 минут хүртэл хугацаанд байх чадвартай аж.

 

Чихэвчийн оролт хасагдсан

Apple анх удаа 3.5 мм чихэвчийн оролтыг хасаад оронд нь Bluetooth чихэвч болон эсвэл Lighning залгуураар чихэвчээ залгаж сонсох боломжийг олгоод байна.

 

Хосолсон спеакер 

3.5 мм чихэвч хасагдсан болохоор спеакер нь дээр болон доор байрлаж дууг илүү өргөн хүрээнд тархаж тод сонсогдох боломжийг олгож байна. Энэ нь бичлэг үзэж байхад дууг тод тараах үүрэгтэй бөгөөд үүнтэй ижил технологийг Apple компани iPad Pro дээр суурилуулсан байгаа.

 

Батарей

Батартей чадамж дээр сайжруулалт хийсэн ба өмнөх загваруудаасаа удаан цагаа барьж чадна мөн 4 төрлийн хосолсон процессорууд зэрэг ажиллахгүй батарейнаас ээлж дараалж цахилгаан авах бололцоотой хийгдсэн.

iPhone 7 :

Wireless дуу: 40 Цаг
Wireless бичлэг: 13 Цаг
Wi-Fi веб хөтөч: 14 Цаг
LTE веб хөтөч: 12 Цаг
3G веб хөтөч: 12 Цаг
3G яриа (wireless): 14 Цаг

iPhone 7 Plus :

Wireless дуу: 60 Цаг
Wireless бичлэг: 14 Цаг
Wi-Fi веб хөтөч: 15 Цаг
LTE веб хөтөч: 13 Цаг
3G веб хөтөч: 13 Цаг
3G яриа (wireless): 21 Цаг

Багтаамж

Энэ удаа Apple 16 GB  - г хассан анхны тохиолдол бөгөөд оронд нь 32 GB орж ирээд мөн адил 64 GB хасагдаад шинээр 256 GB гарсан юм. Тэгэхээр iPhone 7 болон iPhone 7 Plus загварууд  32 GB , 128 GB , 256 GB гэсэн 3 төрлийн багтаамжийн сонголттой болсон байгаа.

Дагалдах хэрэгсэл 

Мэдээжийн хэрэг чихэвчийн оролт байхгүй болсон тул шууд Lightning холболттой Earpod мөн Lightning usb , 5w адаптер Lightning usb - д 3.5 мм чихэвч хөрвүүлэгч 

Худалдаалах үнэ

iPhone 7

32 GB — $199 (Гэрээт) эсвэл $649 (Гэрээгүй Sim Free)
128 GB — $299 (Гэрээт) эсвэл $749 (Гэрээгүй Sim Free)
256 GB — $399 (Гэрээт) эсвэл $849 (Гэрээгүй Sim Free)

iPhone 7 Plus

32 GB — $299 (Гэрээт) эсвэл $749 (Гэрээгүй Sim Free)
128 GB — $399 (Гэрээт) эсвэл $849 (Гэрээгүй Sim Free)
256 GB — $499 (Гэрээт) эсвэл $$949 (Гэрээгүй Sim Free)

Жич : Гэрээт гэдэг нь Contract буюу дугаар дээрээ барьцаалж худалдаж авах боломжтой үйлчилгээ бөгөөд дэлхийн томоохон операторуудад уг үйлчилгээг ашигладаг. Гэрээт нь зөвхөн гэрээгээр авсан өөрийн сүлжээнд ашиглах л боломжтой бөгөөд харин Гэрээгүй буюу Sim Free нь бүх төрлийн сүлжээнд ашиглаж болохоороо онцлогтой

Худалдаанд гарах өдөр

Урьдчилсан захиалга Маргаашаас эхлэх ба Албан ёсоор 9 сарын 16 өдөр худалдаанд гарна.

Холбоотой мэдээлэл