iPhone 7 загварын алдагдсан ШИНЭ зургууд

thumbnail
Түгээсэн
20415 Уншсан

iPhone 7 алдагдсан байж болохуйц зургийг Macrumors сайт саяхан нийтэд хүргэлээ. Уг зураг нь Nowwhereelse.fr хэмээн Apple шинэ гарах бүтээгдэхүүний таамаг алдагдсан материал зураг тавьдаг хамгийн баталгаатай сайтад тавигдсанаар Apple - ийн таамаг шүүмж талаар мэдээлэл бичдэг хэд хэдэн сайтууд тус зургууд нь iPhone 7 зураг мөн байж магадгүй хэмээн тарааж байгаа юм. Зураг дээрээс  үзвэл iPhone 6s адилаар iPhone 7 үндсэн 4 өнгө байх аж Space Grey , Silver , Rose Gold , Gold хэмээх 4 өнгө байгаа. Түүнчлэн өмнө хэдэн хэдэн сайтууд 'Space Black' хэмээх шинэ өнгө нэмэгдэх талаар таамаг дэвшүүлж байсан ч энэ удаагийн зураг дээр зөвхөн таамаг хэвээр байгаа 'Space Black' өнгө нэмэгдээгүй байх аж. Одоогоор iPhone 7 үйлдвэрлэлтэд хэдийн орсон бөгөөд өмнөх загваруудын гарч байсан таамаглалуудаас дүгнэж үзвэл жил бүрийн 7 сар үеэр гарсан таамаг мэдээлэл нь үнэн баттай байх нь илүү өндөр байдаг ба одоо шинэ загвар гарах хүртэл 2 сар л үлдээд байна. Мөн тус зургууд дээр чихэвчийн оролт огт байхгүй байх бөгөөд Lightning usb залгуур дээр Earpod чихэвч залгаж болохуйц байдлаар бусад загвараас онцлогтой нь харагдах болно.

Зарим шинжээч болон сэтгүүлчид тус зургуудыг дуураймал загвар байж магадгүй хэмээн байр сууриа илэрхийлж байгаа хэдий ч хоёр антен байрлал өөрчлөгдөх камер нь илүү болно гэдгийг бол батлаад байгаа юм. Хэдий доорх зургууд шиг гарах байг гэхэд харагдах байдлаасаа маш төстэй байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан.

 

iPhone 7 загварын алдагдсан ШИНЭ зургууд

 

 

Эх сурвалж : MacRumors

Холбоотой мэдээлэл