iPhone 8 загвар худалдаалах үнэ 999$ эхэлнэ

thumbnail
Түгээсэн
4228 Уншсан

Шинэ үеийн iPhone бүтээгдэхүүн танилцуулахад ердөө 7 хоног үлдээд байна. Цахим ертөнцөд тараасан шуум мэдээллүүдээс хэрэглэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа бүтээгдэхүүн яахын аргагүй 10 жилийн ойд гарч байгаа iPhone загвар билээ. Дийлэнх эх сурвалжууд энэ жил 3 загвар танилцуулж  магадгүй гэж үзэж байгаа бөгөөд үндсэн 2 загвар буюу iPhone 7 болон iPhone 7 Plus загваруудын шинэчилсэн загварууд гарахаас гадна цоо шинээр өөр загвар худалдаанд гарах гэнэ. Шинээр гарч байгаа iPhone нь iPhone 8 эсвэл iPhone X, iPhone Edition хэмээн нэрлэгдэж магадгүй ба бас өөр ч байж болох аж. Тэгвэл тухайн шинэ загвар нь хамгийн гол нь OLED дэлгэцтэйгээр гарах ба Home товчлуур бүр мөсөн урд хэсгээс хасагдах аж. Твиттер цахим сүлжээнд Apple - н шинэ бүтээгдэхүүний талаар шуум болон таамаг дэвшүүлдэг эх сурвалжууд iPhone 8 загварын үнэ болон багтаамжийн талаар мэдээлэл тараасан байна. Энэ талаар 64 GB - с эхлэх iPhone 8 загвар нь $999 үнэтэй байх ба дээшээгээ 256GB / 512GB  гэсэн сонголтууд байх гэнэ.

Хамгийн гол нь OLED дэлгэц нь өөрөө өртөг өндөртэй болохоор бусдаасаа ялгаатай энэ загвар нь үнэ нь илүү өндөр байх юм байна.

iPhone 8 загвар дараах үнэтэйгээр худалдаанд гарна.

64GB iPhone 8 - 999$

256GB iPhone 8 - 1,099$

512GB iPhone 8 - 1,199$

Сонирхуулахад өнгөрсөн жил iPhone 7 Plus загвар нь худалдаанд гарахдаа дараах үнэтэйгээр гарсан.

32GB iPhone 7 Plus - 769$

128GB iPhone 7 Plus - 869$

256GB iPhone 7 Plus - 969$

Энэ бүхэн албан ёсоор гарсан үнэ биш бөгөөд зөвхөн 9 сарын 12 ны өдөр танилцуулсны дараагаар үнэ нь тодорхой болох юм. Бид цаг тухайд нь мэдээлэл бэлтгэх болно.
 


Эх сурвалж : 9to5Mac

Холбоотой мэдээлэл