iPhone 8 хурууны хээ мэдрэгч ардаа байрлаж магадгүй

thumbnail
Түгээсэн
3477 Уншсан

Apple компани iPhone 8 загварыг албан ёсоор танилцуулах хугацаа ойртсоор л байна. iPhone 8 загвар гарах сургаар тус загварын алдагдсан эх загварын мэдээлэл цахим ертөнцөд тараад багагүй шуугиан дагуулж байгаа юм. Учир нь урд хойчид огт нэмэгдээгүй шинэчлэлт хийгдэж магадгүй аж. Одоогоор алдагдсан гэж байгаа материал дээр утасны ард байрлах Apple - ын логоны доор шинэ төрлийн нэмэлт хийгдсэн байх боломжтой ба хурууны хээ мэдрэгч эсвэл цоо шинээр утасгүй цэнэглэгч нэмэгдэж магадлалтай байгаа юм.  Эх сурвалжуудын мэдээлэл хийж байгаагаар хурууны хээ мэдрэгч нь ардаа байх магадлал маш өндөр учир нь iPhone 8 загварын нүүр хэсэг бүхэлдээ OLED дэлгэцтэй гарах боломжтой хэмээн үзэж байгаа. Хэрэв нүүрэн хэсэг нь бүхэлдээ дэлгэц болох юм бол хурууны хээ мэдрэгч болон Home товчлуур урд байх шаардлага байхгүй болно. Мөн iPhone 7 болон 7 plus загвар дээр голын товч хассан үүнтэй холбоотой байж мэдэх юм гэж зарим эх сурвалж үзэж байна.

Мөн тус зураг дээрээс iPhone 7 Plus загвар дээрх шиг хос камер нь хэвтээ биш босоо байрлалд оруулсан байгааг харж болно. 

 
 



 

Эх сурвалж : Macrumors

Холбоотой мэдээлэл