iTunes ашиглахгүй iPhone дээр Ringtone хийх хялбар арга

Түгээсэн

iPhone дээр шууд хүссэн хонхны аяыг хийхэд заавал iTunes эсвэл хонхны ая хөрвүүлж хийдэг ямар нэг програм ашиглаж хийх гэсэн сонголтууд байдаг байсан. Түүнчлэн iTunes Store дээрээс хонхны ая хүртэл худалдаж авах боломжтой байдаг. Бид энэ удаагийн зөвлөгөө дээр iTunes програм нэмэлт компьтер дээр огт залгах шаардлагагүй хонхны ая хийх заавар та бүхэнд зориулж зэхэж бэлдлээ


Алхам 1: Юуны өмнө таны Music апп дээр дуунууд байх ёстой бөгөөд өөрийн сонсдог дуугаа Music апп дээр оруулсан байх шаардлагатай энэ заавар таны Music апп дээрээс дууг сонгож хонхны ая болгох заавар юм.

Алхам 2: App Store дээрээс " GarageBand " гэж хайгаад татаж авч суулгана уу

Жич : Garageband гэж хайх үед гарч ирэх илэрц $4.99 төлбөртэй байвал та төлбөрийг нь төлж байж татах шаардлагатай GarageBand апп зөвхөн iPhone 6 , 6s , 6 Plus , 6s Plus утас авсан хэрэглэгч нарт үнэгүй хүргэдэг апп юм. Garageband худалдаж авах хэрэглэгч нар олон улсын долларын картаа Apple ID - нд  холбоод татаж авах боломжтой байдаг эсхүл http://itunesgiftcard.mn эндээс бэлгийн карт худалдаж аваад Apple ID дансаа цэнэглээд худалдаж авч болно.

Алхам 3: GarageBand апп дээрээ ороод зүүн дээд буланд байрлах + товч дээр дараад нийт хөгжмийн зэмсгээс дурийн зэмсгээ сонгож аваад доорх зураг шиг цэсүүд дээр дарж орно.

Алхам 4: Дэлгэцийн дээр голд байрлах цэс дээр дарж ороод Music - г сонгоод Ringtone дээр тавих дуугаа сонгож авна. 

Алхам 5: Дуудлага ирэх үед хонхны ая дуугарах эхлэл төгсгөл хэсгээ сонгож тастаж аваад зүүн буланд байрлах + товч дээр дарна уу мөн + товч дээр дараад гар аргаар хэдэн секунд байхыг тохируулж болно Manual дээр тохируулна уу. Тэгээд Done дээр дарна

Танд тастаж авсан аяыг дэлгэц дээр харуулах болно. Та хүсвэл дахин тастаж тохируулж бас болдог.

Алхам 6: Одоо та хонхны ая амжилттай хийсэн бол зүүн дээд буланд байрлах цэс дээр дараад My Songs дээр дарж орно уу

Алхам 7: Та сонгож авсан ая дээр дараад зүүн дээд буланд байрлах хуваалцах товч дээр дарсны дараагаар хонхны зураг дээр дарж хонхны аяыгаа бэлэн болгох хэрэгтэй 

Хонхны ая дээрээ нэрийг нь өгөөд Export товч дээр дараарай 

Дэлгэц дээр танд хонхны ая амжилттай бэлдсэн Та дуудлага ая эсвэл мессэж ая дээр тааруулах сонголтоо хийнэ үү гэж гарч ирнэ. Өөрийн хүссэнээр сонгож оруулаарай


Өөр нэг тохируулга нь Settings > Sounds > Ringtone гэж ороод өөрийнхөө хийсэн аяыг сонгож авч болно

  • iPhone хуурамч usb залгуураас болж гэмтэх эрсдэл их байна

  • iPhone аль улсаас ирсэн мөн аль улсынх болохыг мэдэх

  • iOS дээр зураг болон бичлэгээ цоожлох заавар

  • iPhone дээр хэрэглэгч өөрийн Дата хэрэглээг хянах заавар

Илүү дэлгэрэнгүй
АНХААР ! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг манай сайт устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд iPhone.mn хариуцлага хүлээхгүй.