Apple : iWork болон GarageBand, iMovie аппууд үнэгүй боллоо.

thumbnail
Түгээсэн
5393 Уншсан

Apple компани энэ 7 хоногийн үнэгүй тараах аппликэйшн дээр бүх хэрэглэгч нарт маш хэрэгтэй апп багцыг тарааж эхэлсэн байна. Тус багц нь Apple - с эрхлэн үнэгүй гаргадаг оффис болон энтертайнмент хэрэглээний бүтэн аппликэйшн багц бөгөөд Apple - ын iWork багцын Pages, Keynote, Numbers, GarageBand, iMovie зэрэг аппууд бүгд iOS болон Mac систем дээр үнэгүй тараагдаж эхэлж байгаа юм байна. Өмнө нь тус багцууд зөвхөн шинээр худалдан авсан iPhone 6 дээш загварууд дээр анхны Apple ID оруулсан хэрэглэгчид үнэгүй тараагддаг байсан бол энэ удаа бүх Apple хэрэглэгч нар үнэгүй татаж авах эрхтэй болж байгаа аж. Түүнчлэн бид бүхэн GarageBand аппын тусламжтай өөрийн iPhone дээрээ дуртай хонхны ая хийх боломжтой талаар мэдээллийг энд дарж уншаарай. 

Холбоотой мэдээлэл