Apple : LTE сүлжээнд холбогдох чадвартай ухаалаг цагаа оны эцсээр гаргана

thumbnail
Түгээсэн
589 Уншсан

Apple компани Apple Watch ухаалаг цагаа шинэчлэлт хийж үүрэн холбооны сүлжээнд шууд холбогдож болох загварыг оны сүүлээр гаргах төлөвтэй байгаа гэнэ. Тус шинэ төрлийн Apple Watch загвар нь iPhone утсаас хэт хамааралтай байдаг байдлыг болиулж байгаа давуу талтай гэнэ. Одоогоор гарсан Apple watch 1, 2 загварууд iPhone утасны тусламжтай ихэнх үйлдлүүдээ хийх боломжтой байдаг. Харин шинээр гарах Apple Watch загвар нь LTE сүлжээ хүлээн авах чид суурилуулах ба iPhone загвараас хамааралгүй олон төрлийн үйлдэл хийж гүйцэтгэх давуу талтай гэнэ. Жишээлбэл ухаалаг цаг нь өөрөө дангаараа шинэ дуу хөгжим, аппликэйшн интернетээс татах ашиглаж болох гэнэ. Сонирхуулахад тус шинэ ухаалаг цаг дээр ашиглах LTE чип нь Intel компани нийлүүлж байгаа гэнэ.

Холбоотой мэдээлэл