Passcode - гүй iPhone алдвал олох боломж илүү өндөр

thumbnail
Түгээсэн
49464 Уншсан

Бид өмнөх нийтлэл дээр " Алдсан iPhone - г Lost Mode хийх заавар " гэсэн заавар бичиж байсан. Энэ удаа Хэрэв та утсаа Passcode - гүй ашиглавал олдох магадлалтай талаар хэдэн зөвөлгөө өгөхөөр боллоо. Passcode - той утсыг " Lost Mode " хийгээд олох боломж байдаг. Гэсэн хэдий ч ихэнхи тохиолдолд сэлбэг болгоод өгчих явдал олонтой тохиолддог байна.

Тэгвэл Passcode  - гүй ашиглавал ямар давуу талтай бол

• Тухайн утас вайфай 3 жи сүлжээнд орох үед автоматаар apple - н серверлүү сүүлд орсон байршил нь илгээгддэг.
• Тэр утсыг ашиглаж байгаа хүн зүгээр ашиглаад явж байхдаа хадгалсан аливаа нэг контент " зураг , дугаар " гэх мэт мэдээлэлүүд анх оруулж тохируулсан Apple ID болох нэг ёсондоо танд  харагдахаар хадгалагддаг байна.

Хэрхэн Passcode - гүй утсаа алдсан үедээ олох боломжоо бүрдүүлэх вэ ?

/ Жич энэхүү нийтлэл бүх төрлийн iPhone хэрэглэдэг хүмүүст зориулсан болно. Хэрэв гээгдсэн утсыг олсон өөр нэг хүн мөн утсыг санаандгүй эсвэл санаатай авсан хүн доор бичигдсэн заавраар тохиргоонуудыг хаах боломжтой гэдгийг та анхаарах хэрэгтэй болов уу !!! /

Алхам 1 : Хэрэв таны утас Passcode - той бол Settings -> Touch ID & Passcode ороод Passcode - оо оруулаад эсвэл хурууны хээгээ уншуулаад  " Turn Passcode Off " болгоорой.

Алхам 2 : Settings -> iCloud - луу ороод Бүдгийг On болгочих " keychain - г л унтраа энэ монголд ажиллахгүй " 

/ Энд нэг нэмэлтээр тайлбар хийх хэрэгтэй хэрэв та : [хэрэглэгч нэр]@icloud.com гэдэг хаяг ашигладаг бол Дээр дурдсан Алхам 2 дээр бүгдийг асаалттай орхих хэсэг дээр Mail гэсэнг унтраах ёстой. Учир нь таны утсыг олсон хүн өөрийн чинь майл хаягаар дамжуулаад нууц үгийг чинь шинээр авч эргүүлээд ашиглах өндөр эрсдэлтэй тийм учраас Mail - г унтраах ёстой /

Алхам 3 : Settings -> iCloud -> Find My iPhone  - луу ороод Send Last Location - г асаах хэрэгтэй
/ Энэ алхам нь тухайн алдсан  утасны интернэт сүлжээнд холбогдоод бага цэнэгтэй үед сүүлийн байршилаа илгээх гэсэн тохиргоо юм. /



Алхам 4 : Settings -> Privacy -> Location Services -> " ON " болгоорой

/ Өөрийн чинь алдсан утас байршлаа илгээхийн тулд энэ тохиргоо асаалттай байх хэрэгтэй /

Алхам 5 : Settings -> Wi-Fi -> Ask to Join Network -> " OFF " болгоорой

/ Энэ тохиргоо нь өөрийн чинь алдсан утас өмнө нь холбогдож байсан вайфайгийнхаа цацаж буй идэвхтэй зайнд холбогдох үед. Ашиглаж байгаа хүнээс асуулгүй өөрөө автоматаар тэр сүлжээнд холбогддог.  Таны алдсан утасны өмнө холбогдож байсан вайфайд " олсон хүн " санаандгүй холбогдох эсвэл долгион нь идэвхтэй зайд орвол. Өөрөө холбогдоод сүүлд хаана байсан байршлийг илгээнэ гэсэн үг. /


Эдгээр 4 тохиргоог хийсэн байхад таны утас олдох магадлал арай өндөртэй болно. Гэхдээ энэ талаар дээр тайлбар хийсэн дахиад дурдий энэ нийтлэлийг уншсан эсвэл энэ талаар мэддэг хүн олвол дээрх тохиргоог унтрааж чадна гэсэн үг шүү !!!

Хамгийн чухал нь : Та утсандаа Apple ID - тай холбоотой майлээ ашиглах хэрхэвч болохгүй. Эрсдэл нь таны Apple ID - г шинээр нууц үг шинээр авах хүсэлт явуулаад шинээр нууц үг аваад тэрхүү алдсан утас дээр байгаа Apple ID - г гаргаад ямар ч асуудалгүй ашиглаж чадах эрсдэлтэй. Apple ID - тай холбоотой майл гэдэг нь анх та Apple ID нээхтэй ямар майл хаяг ашигласан тэр хаяг гэсэн үг юм шүү 

/ жишээлбэл : [хэрэглэгчийн нэр]@yahoo.com , [хэрэглэгчийн нэр]@gmail.com , [хэрэглэгчийн нэр]@icloud.com /

Хамгийн гол нь анхаарал сонор сэрэмжтэй явж алдахгүй байх юм шүү.


 

 

Холбоотой мэдээлэл