iPhone дээр Safari веб хөтчийн хувийн нууцлалыг асаах заавар

Түгээсэн

iOS систем дээр Safari веб хөтөч ашиглаж байх үед орсон гарсан веб сайтуудын мэдээлэл үндсэн түүх цэс дотор хадгалагдаж байдаг. Тэгвэл тэрхүү үйлдлийг болиулах нэг ёсондоо өөрийн орсон зорчсон сайтуудыг огт хадгалах боломжгүй болгох хувийн нууцлалын асааж болдог тохиргоо Safari хөтөч дээр бий. Бид бүхэн энэ удаагийн зөвлөгөө булан дээр тэрхүү тохиргоог асааж мөн ашиглах заавар хүргэж байна.

 

Алхам 1 : Safari хөтөч дээр орно.
Алхам 2 : Бүх нээлттэй байгаа хуудас харуулдаг товчлуур дээр дараарай баруун доод буланд байгаа.
Алхам 3 :  Баруун доод буланд Private гэсэн бичиг байх ба түүн дээр дараарай. 

 

 

Алхам 4 : Private Browsing тохиргоо ассан байгаа болохоор шинээр веб сайт линк бичих хэсэг буюу нэмэх тэмдэг дээр дараад та дурын веб сайт руу зорчоорой.
Алхам 5 : Private Browsing хийж байх үед Safari веб хөтчийн загвар бүхэлдээ хар бараан харагдах бөгөөд хэвийн болгох бол дээрх алхмуудыг дахин давтаарай.

Жич : Private Browsing ашиглаж байх үед таны орсон гарсан гэх мэт ямар ч мэдээлэл утсан дээр чинь огт үлдэхгүй.


  • iPhone хуурамч usb залгуураас болж гэмтэх эрсдэл их байна

  • iPhone аль улсаас ирсэн мөн аль улсынх болохыг мэдэх

  • iOS дээр зураг болон бичлэгээ цоожлох заавар

  • iPhone дээр хэрэглэгч өөрийн Дата хэрэглээг хянах заавар

Илүү дэлгэрэнгүй
АНХААР ! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг манай сайт устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд iPhone.mn хариуцлага хүлээхгүй.