Шинээр Apple ID нээх заавар

thumbnail
Түгээсэн
242966

Ерөнхийдөө бол ID нээхээс нь хүртэл бид бүхэн бага багаар зааварууд бэлдээд яваад байгаа.Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт болон хамгийн их тулгамддаг асуудалыг бид бүхэн заавар болгож бичлээ Та нэг сайн уншиж аваад дагаад хийгээрэй гэж хүсэж байна.

Ангилал
* Компьютер дээр нээх
* Гар утас дээр нээх

Apple ID нээх заавар Компьютер дээр


Эхний ээлжинд танд нууц үгээ мартаагүй мартчихгүй нэг майл хаяг болон бүртгүүлэх үед хэрэг болох нэг майл хэрэгтэй залхуураагүй бол дахиад нэг майл нээчих хожим нэг өдөр танд маш их хэрэг болно шүү!!!


Алхам 1 
та өөрийнхөө iTunes - луу ороорой компьютер дээрээс бол iTunes iTunes Store гар утас дээрээс бол AppstoreТэгээд free "үнэгүй аппликэйшн" хэсэгээс дурын үнэгүй апп дээр нь дарж ороорой



Алхам 2
Шинээр цонх гарч ирэх ба "Create apple ID" дээр дарах болно



Алхам 3 
Одоо та өөрийнхөө мэдээлэлүүдийг оруулах бөгөөд
Email : энд мэдээжийн хэрэг өөрийнхөө цахим шуудан болох майл хаягаа оруулах болно
(@gmail.com , @yahoo.com гэх мэт)
Password : хэсэг дээр та нууц үгээ оруулах ёстой бөгөөд
Том жижиг үсэг тоо орсон байх ёстой
жишээлбэл : P4assword
Security info

энд та дараа ямар нэг шалтгаанаас болж жишээлбэл нууц үг сэргээлээ гэхэд таныг мөн гэдгийг батлах асуулт болон хариултуудаа оруулах болно энэ маш чухал хэсэг бөгөөд боломжтой бол та бөглөж дуусаад скрээншот хийгээд аваад хадгалчих

Rescue Email : дээрхтэй мөн адил таны мэдээлэл болон дараа ямар нэг асуудал гархад таныг гэж гэрчлэх майл хаяг оруулах ёстой хамгийн эхэнд хэлсэн шиг шинээр өөр нэг майл нээсэн бол тэрийгээ хийж болно
Хамгийн сүүлийн хэсэг дээр өөрийн төрсөн он сар өдөр оруулах болно



Алхам 4 : ерөнхий мэдээлэлээ оруулж дууссаны дараа танд дараах хэсэг харагдах юм
Картын хэлбэрийг та бөглөх шаардлагагүй гэж үзвэл None дар

хэрэв танд None гэсэн хэсэг харагдахгүй бол та ямар нэг юмыг буруу хийж гэсэн үг юм шүү!!!

Redeem Code бол бэлэгний код бөгөөд хэрэв танд байхгүй бол зүгээр хоосон орхи

Billing Address: бол таны өөрийн мэдээлэлийн хэсэг энийг бол өөрийнхөө нэр болон гэрийн хаяг амьдарч байгаа хот зэрэгийг оруулаад болоо
Postcode бол харин таны хаана байгаагаас хамаараад өөр байдаг бүсчилэлийн код
зүгээр нээж байгаа гээд зохиож бас болно шүү хэхэ
http://zipcode.mn эндээс өөрийнхөө байгаа байршилын бүсчилэлийн кодоо хараад оруулж болно
 

Алхам 5 : Өмнөх талбаруудыг үнэн зөв бөглөөд дуусаад дараах хэсэг харагдах бөгөөд та өөрийнхөө бүртгүүлсэн гэдгээ баталгаажуулах ёстой шинээр хаяг нээсэн майлд бүртгүүлсэн гэсэн баримт очсон байгаа



Алхам 6 :
өөрийнхөө майлруу ороод Apple-с ирсэн майлд хандаж ороод  verify буюу идэвхжүүлэх юм

Алхам 7 :  Verify now дээр дарсанаар дараах хэсэг гарах бөгөөд энэ нь өөрийнхөө бүртгүүлсэн apple id нууц үгээ оруулаад apple-н өөрийн хэрэглэгчийн хэсэглүү нэвтрэх болно


Алхам 8 :  оруулаад нэвтэрсэний дараа танд дараах дэлгэц харагдах болно


Apple ID нээх заавар Гар утас дээр

Эхний ээлжинд танд нууц үгээ мартаагүй мартчихгүй нэг майл хаяг болон бүртгүүлэх үед хэрэг болох нэг майл хэрэгтэй залхуураагүй бол дахиад нэг майл нээчих хожим нэг өдөр танд маш их хэрэг болно шүү!!!


 

Алхам 1:  “App Store” дээр дараад ороорой



Алхам 2: ямар ч хамаагүй үнэгүй апп олоод“Free” дээр дарна “Install App” дээр дараарай

Алхам 3 : Create New Apple ID. гэсэн сонголттой шинэээр цонх гарч ирэх ба Create New Apple ID дээр дарна



 

Алхам 4: Өөрийн оршин суугаа орныг сонгоорой

Жич Mongolia буюу Манай монгол улсыг  iTunes дэмждэг болсон тул Mongolia гэсэн сонголт байгаа гэвч зарим аппууд монгол улсад татагдах боломжгүй байдаг.

Алхам 5 : Agree дээр дараарай. (энд apple бол хэрэглэгч хоорондын дүрэм болон iTunes хэрэглэх болзолууд байдаг.

Алхам 6: өөрийн майл хаяг болон нууц үгээ оруулад мөн нууц асуулт буюу дараа нь нууц үгээ алдсан дохиолдолд сэргээхийн тулд таны сонгосон асуултыг iTunes асуух ба хариулах хариулт болон асуултаа та мэдэж байх ёстой шүү
Нууц үгээ оруулаарай Apple нууц үгээ хялбар биш чанга байлгахыг хүсдэг бөгөөд эхнээсээ хоёр дахь тэмдэгтээ том үсгээр бичээд тоо үсэг холиорой жишээлбэл " eNebolnuuts123 "
 

Жич : iTunes gift cards and itunes gift энэ хэсгийг заавал бөглөх шаардлага байхгүй бөглөх шаардлага байхгүй хэрэв танд itunes gift card байгаа бол дугаарыг нь оруулна уу гэсэн хэсэг


 

Алхам 7: None гэдгийг дарна цааш үргэлжлүүлнэ


 

Алхам 8 :  ‘Verify your Account’. гэсэн бичиг гарах ба өөрийн майл хаягаараа орон аккоунтаа verify буюу идэхжүүлээрэй
/ Зөвхөн шинээр нээсэн майл хаягаа оруулна гэсэн үг нэг ёсондоо танд ашигладаг @yahoo.com , @gmail.com гэх мэд майлүүд байдаг. Энэхүү нийтлэл дээр заасанаар оруулсан майлээ шалгаарай
Энэ хэсэг дээр хэрэглэгч нар толгой нь эргэдэг./
Алхам 9 : ингээд гүйцээ 

Холбоотой мэдээлэл