Танилц : Энэ бол iPhone X

thumbnail
Түгээсэн
37868 Уншсан

Apple компани манай цагаар 12-13 шилжих шөнө шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Apple - ийн шинээр баригдсан Стив театрт зохион байгуулагдсан юм. Түүнчлэн тус арга хэмжээний үеэр хамгийн онцлох бүтээгдэхүүн нь 10 жилийн ой дээрээ гарч буй загвар болох "iPhone X" байлаа. Бусад загваруудаа бодвол шинэ төрлийн технологи агуулсан энэ iPhone нь анх удаа Home товчлуур хасагдаж дэлгэц нь нүүрээ бүрхсэн загвар болж чаджээ. Мөн Super Retina дэлгэцтэйгээс гадна 5.8 инч (2436x1125) хэмжээтэй ба пиксел бүрт агуулагдах хэмжээ 458 ppi өндөр нарийвчлалт юм.

Мэдээжийн хэрэг Home товчлуур байхгүй тул таны царайг таних тусгай технологи агуулсан байна. Үүнээс гадна Home товчлуурыг дэлгэцийн доод хэсэг орлох ба та дэлгэц доороос хуруугаараа татах үед Homescreen дээрээ очих юм. Түүнчлэн та Face ID технологийн тусламжтай iPhone X утсийг цоожийг тайлах боломжтой гэнэ.

Хосолсон цөмтэй "Neural Engine" нь 6 цөмт A11 Bionic чипийн тусламжтай ажиллах нүүр таних технологи нь 30,000 цэг нэг доор нүүрэнд тусгаж таны нүүрний бүтцийг тодорхойлох болно. Та ямар ч хувцас өмссөн мөн малгай зүүсэн, шил зүүсэн ч бүүр сахал ургуулсан ч хамаагүй таних учиртай.

Face ID зөвхөн царай танихаас гадна та Apple Pay үйлчилгээг ашиглах хүртэл боломжтой. Мөн нэмэлтээр ARKit технологийн тусламжтай хүний царайг дагах технологи нэмэгдүүлсэн ба Snapchat-тай адилаар таны нүүрний хөдөлгөөнийг emoji дүрүүд дагаж хөдөлж чадах ба энэ нь animoji хэмээх нэмэлт юм. Түүнээс гадна таны дуу хоолойг хүртэл дагах ба iMessage дээр бичлэгээр явуулах боломжтой гэнэ.

iPhone X загвар нь хосолсон 12 megapixel камертай ба iPhone 7 загвараас илүү том илүү хурдан мэдрэгчтэй болсон юм. Шинэ төрлийн өнгө ялгах мэдрэгч суурилуулсан ба ƒ/1.8 өргөн хөшиг болон зураг татах үед ƒ/2.4 өргөнтэй хөшиг нэмэгдсэн юм. Apple энэ технологийг 36% илүү гэрэлтэйгээр авна гэж тодорхойлжээ.

Хамгийн сонирхолтой нэмэлт нь Apple - ийн зураг тодорхойлох технологи ба A11 Bionic чип ашигласан юм. Энэ нь хосолсон дүрс тогтворжуулагч байхаас гадна гэрэл багатайгаар авах Portrait горим нэмэгдсэн. Урд талын камер Portrait зураг авах үедээ дүрс тогтворжуулсан объектаас бусад хэсгийг хасах мөн нэмэлтээр өөрчлөлт хийх чадвартай болсон юм. Энэ нь технологи нь "Machine learning" буюу автоматжуулалтын технологи ашигласан гэнэ. A11 Bionic чип нь A10 чипээс 25% илүү хурдан ажиллах ба iPhone X загвар нь iPhone 7 загвараас 2 цаг илүү батарей барих чадвартай гэнэ. Үүнээс гадна Airpower утасгүй цэнэглэгч дэмжиж ажиллах ба тус төхөөрөмж нь iPhone X болон Apple Watch 3 мөн Earpods энэ бүгдийг нэг доор цэнэглэх боломжтой гэнэ. Мөн Qi стандарт агуулсан тус утасгүй цэнэглэгчийг өөр компаниуд хүртэл нэмэлтээр суурилуулах боломжтой.

iPhone X загвар нь 64 GB болон 256 GB багтаамжтайгаар болон Мөнгөлөг болон Хар саарал өнгөтэй худалдаанд гарах ба зарагдах үнэ нь 999$ эхлэх юм. Мөн урьдчилсан захиалга 10 сарын 27 нд эхлээд дэлгүүрт албан ёсоор 11 сарын 3 нд худалдаанд гарах гэнэ. 

Үзүүлэлт

Дэлгэц: 5.8" super retina HD дэлгэц
• 2463x1125 нягтшилтай (458 ppi)
• True tone display 
• 3D touch

IP67 ус тоосны хамгаалалт

Процессор
A11 bionic болон M11 motion coprocessor

Камер (ард)
12MP wide angle & telephoto
хос тогтворжуулагч

Бичлэг хийх
4K, 1080, 720 up to 60fps
Тогтворжуулагч
Slo-mo 1080p 240fps
 
Урд камер
7 MP (Megapixel)
animoji(шинэ) 

Face ID

Батарей:
Fast charging, Wireless charging 
50% цэнэгийг 30 минут авах боломжтой

 

 

Эх сурвалж : Thenextweb

 

Холбоотой мэдээлэл