Youtube - с дуу татдаг аппликэйшн

thumbnail
Түгээсэн
77401 Уншсан

Youtube - с бичлэг татаж аваад интернэтгүй үед буюу хүссэн үедээ бичлэгээ тоглуулах боломжтой аппликэйшн байдаг. Энэхүү аппликэйшны тусламжтай та өөрийн сонсдог дуу үзэх дуртай бичлэг гэх мэт контентуудаа татаж аваад " интернэттэй интернэтгүй "  ямар ч нөхцөлд үзэх гүйлгэх ухраах гэх мэт үйлдэлүүдийг хийж болдог юм.
 

Юуны түрүүнд :

Танд тус аппликэйшнийг татаж авах 3g эсвэл wifi сүлжээ хэрэгтэй
Мөн таны өөрийн Apple ID бас хэрэг болно. Хэрэв байхгүй бол шинээр нээх заавар эндээс уншаарай 

Шинэчлэлт 2 сарын 14 өдөр : Nettube апп нь Appstore дээрээс байхгүй болсон оронд нь Tubidy гэж гэж хайгаад татаж аваарай

Алхам 1 : Appstore - луугаа ороод Search хэсэг дээр нь дараад Хайх хэсэг гарч ирэхээр нь Tubidy гэж бичээд хайгаарай



Алхам 2 : Татаж дуусахаар нь Nettube аппаа оруулаад Search буюу хайлт хэсэг дээр нь татахыг хүссэн дуугаа оруулаад татна. Ингэхийн тулд дэлгэц дээр байрлах " улаан татах " товч дээр дараарай. Таныг дарсаны дараа шинээр цонх харагдах бөгөөд хэр хэмжээтэйг татахыг харуулна. Та сонголтоо хийсэн бол өөрийн сонгож байгаа хэмжээн дээр дарах хэрэгтэй. Татаж дуусаад үндсэн History хэсэг дээр тоглуулах том ногоон товч ийн хамтаар харагдах болно. Энэ нь татсан гэсэн үг та ямар ч нөхцөл тухайн дуугаа сонсож болно. Энэ мэтчилэн татах ёстой


 

Анхаарах зүйлс :

Таны татаж авсан бичлэгнүүд утас дээр чинь файлаар хадгалах тул багтаамж эзлэнэ гэсэн үг шүү!!!

жишээлбэл 1 бичлэг дундажаар 120mb байлаа гэхэд 10 бичлэг нийлээд 120*10 = 1.2gb зай эзлэх юм. Хэрэв устгахаар бол доорх зураг шиг баруун талаас нь хуруугаараа татаад Delete дээр дараад устгаарай


Хэрэв хайлт дээр юу ч гарахгүй бол appstore дээрээс ямар хамаагүй VPN татаад ажилуулаад nettube - ээ ашиглаарай VPN суулгах заавар эндээс үзээрэй

Холбоотой мэдээлэл