Үйлчилгээний нөхцөл

  • 1. Ерөнхий зүйл
  • 1.1 iPhone.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото контентуудыг бүхэлд нь Ай смарт ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг ашиглах ёстой..
  • Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг санал болгож байна.
  • 1.2 Ай смарт ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдох болно.
  • 1.3 Ай смарт ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлт хийх эрхтэй.
  • 1.4 Хэрэглэгч манайд бичигдсэн заавар зөвлөгөөг дагаад утсаа гэмтээх эвдлэх тохиолдолд бид огт хариуцлага хүлээхгүй. Энэ бүгд зөвхөн таны өөрийн сонирхлын дагуу хийж буй үйлдэл юм.
  • 2. Оюуны өмчлөл
  • 2.1 Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй.
  • 2.2 Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  • 3. Сурталчилгаа
  • 3.1 Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
  • 3.2 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд Сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолийг Сайт хариуцлага хүлээхгүй.
  • 4. Уншигчдын сэтгэгдэл
  • 4.1 iPhone.mn –ийн нийтлэлд орсон уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд Монгол улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.
  • 4.2 Уншигчдын бичсэн хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг сайтын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн устгах бүрэн эрхтэй.
  • Та санал сэтгэгдэлтэй холбоотой мэдээлэл санал шүүмжийг манай сайтын эрхлэгч ts.tugsjin@icloud.com хаягаар мэдээлэл өгөх боломжтой.
  • 5. Шинэчлэл
  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2016 оны 04-р сард сарын 03-нд шинэчлэгдсэн болно.