Ихэнхи тохиолдолд iPhone хэт их ачаалал эсвэл системийн жижиг сажиг доголдол болон " үйлдэл давхацсан үед " гэнэт өөрөө гацчихдаг. Заримдаа бүүр асаах гэхээр " дэлгэц харалчаад " асахгүй байдгийг бид мэднэ.
Тэгвэл ямар ч үйлдэлгүй болоод гацсан байгаа iPhone - г эргээд хэвийн байдалд оруулж болдог арга байдаг бөгөөд маш энгийн хялбар мэдээд авахад илүүдэхгүй арга юм.
Хэрэв таны утас ямар ч үйлдэлгүй гацсан бол
Голд байрлах Home товч iPhone 5s - с доош загварууд дээр дээр байрлах Lock товч , iPhone 6 дээш загварууд дээр Хажууд байрлах Lock товч дээр хамтаар нь 10 секунд дараарай
Дарсаны дараа Apple лого харагдах бөгөөд хэсэг хугацааны дараа таны утас эргээд хэвэндээ орно
За ингээд л хэвийн ажиллагаандаа орж байгаа юм
Жич энэ арга бүх iPhone , iPad, iPod дээр ажиллах болно.
Сэтгэгдэл