iOS 9 системээс дээш бүх загвар дээр " Low Power Mode " суугдсан байдаг. Энэ нь таны батарей зарцуулалтыг багасгаж чаддаг байна. Энэ нь систем дээрх батарей их хэмжээгээр зарцуулдаг
тохиргоо болон сервисүүдийг хааж өгдөг юм. Тэгвэл Low Power Mode - г асааснаар юу өөрчлөгдөх вэ ?
Таны утасны батарей 20% дээр ирэхээр автоматаар Low Power Mode асдаг. Гэхдээ та өөрөө хүссэн үедээ асааж бас болдог.
iOS 11 Low Power Mode таны мэдэхгүй баримтууд :
- Дэлгэцийн гэрэл автоматаар багасдаг.
- Таны утас хэрэглээгүй үед автоматаар түгжигдэх болно.
- Дэлгэцны гэрэл ашиглаагүй үед энгийн үеэс илүү хурдан унтарна.
- Арын зураг хөдөлгөөнд орох визуал эффект хөдөлгөөнүүд хязгаарлагддаг.
- Хүлээлтийн горимд байгаа үйлдлүүдэд хязгаарлалт хийгддэг. Таны ороод гарсан аппликэйшн хүлээлтийн горим буюу "Background activities" хийгдэхгүй
- CPU "төв санах ой" GPU "график санах ой" ажиллагаанд хязгаарлалт хийж зохицуулдаг.
iOS 11 Low Power Mode асаагаад ямар өөрчлөлт гарах вэ ?
- Дэлгэц дээр таны утасны баттерэй шар өнгөөр харагдах болно.
- Зарим үйлдлүүд хэрэглэх үед визуал хөдөлгөөнт эффект байхгүй хөдөлгөөнд орохгүй.
- Таны утасны үйлдэл мэдэгдэхүйц удааширна.
Low Power Mode болон энгийн үеийн ашиглалтын харьцуулсан судалгаа
Та доорх зургаас харж байгаачлан өглөө 7 цаг гэж цэнэглээд шөнийн 12 цагт Normal горим дээр ойролцоогоор 10-25% дээр ирж байхад. Low Power Mode байнга асаалттай үед 50% - с дээш байна.
Энэхүү судалгааг хийсэн хэрэглэгч хэлэхдээ :
- Би өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл ажилладаг.
- Миний утас өглөөний 7 цагаас шөнө дунд хүртэл цэнэглэгчид залгадаггүй
- Өдрийн дундуур 30-45 минут фитнесс явдаг. Энэ үед батарей бага зэрэг мэдэгдэхээр гүйдэг.
- Bluetooth , Wifi , Cellular сүлжээ түүнчлэн GPS дээр хүртэл туршиж үзсэн.
- Миний утас үргэлж Apple Watch - тай холбогдсон байдаг.
- Энгийн горимд ашиглах үед Low Power горимоо асаадаггүй
Дунджаар энгийн горим дээрээ байгаа утас шөнө дунд гэхэд 17% дээр ирж байхад Low Power Mode 49% дээр ирдэг байна.
Low Power Mode - г хэрхэн асаах вэ ?
Settings апп -> Battery ороод -> Low Power Modee -> ON болгоорой

Сэтгэгдэл