Apple компани албан ёсоор 10 сарын 19 ны өдөр iPhone Xr загварыг худалдаанд гаргаад байгаа билээ. Тус загвар нь хамгийн сүүлийн үеийн технологи өөртөө агуулсан мөн хамт худалдаанд гарсан хоёр загвараасаа илүү хямдаар худалдаанд гараад байгаа юм.
Энэ жил Apple компани iPhone Xs, Xs Max болон Xr гэсэн загварууд албан ёсоор худалдаанд гаргаад байгаа билээ. Тус утсыг бид өмнөх загварууд болон хамт худалдаанд гарсан загваруудаас iPhone Xr ялгарах 5 онцлог давуу талыг та бүхэнд бэлтгэнэ хүргэж байна.
iPhone Xr бол хамгийн өргөн өнгөний сонголттой iPhone загвар болоод байгаа бөгөөд хэрэв та өнгөлөг загварлаг шинэ үеийн iPhone загвар сонирхож байгаа бол iPhone Xr танд хамгийн боломжийн загвар байх нь дамжиггүй юмаа. Бусад шинэ iPhone загварууд үндсэн 3 өнгө л байгаа бол iPhone Xr загвар 6 төрлийн өнгөний сонголттой байгаа юм.
iPhone Xr хэдий LCD дэлгэцтэй хийгдсэн өмнөх загваруудаас илүү сайжруулсан LCD технологи агуулсан. Тодруулбал дүрс бичлэг илүү тунгалаг цэвэрхэн харагдуулах ба хамгийн гол нь батарей бага зарцуулах давуу талтай технологи агуулсан гэнэ. Мөн дээрээс нь нүүр дүүрэн дэлгэцтэй гарсан.
iPhone Xr хэдий нэг камертай хийгдсэн боловч камерын технологи дээр сайжруулалт хийсэн ба iPhone Xs, Xs Max дээр нэмсэн камерын онцлогуудыг агуулсан байгаа юм.
Жишээлбэл : урд камер хөрөг зураг "portrait mode" мөн оптик зураг таталт "optical zoom", студийн гэрэлтүүлэг зэрэг онцлогууд нэмэгдсэн юм.
iPhone Xr дотоод техник хангамж нь iPhone Xs загвартай адилаар бүтээгдсэн ба үзүүлэлт нь яг адилхан болсон гэнэ. Түүнчлэн гадаргуу материал нь сайжруулсан хөнгөн цагаанаар хийгдсэн технологи бөгөөд Apple компанийн хамгийн сүүлийн үеийн чип болох A12 Bionic чип суурилуулсан юм. Мөн Face ID болон Anomoji зэрэг технологиудыг дэмжинэ.
Сэтгэгдэл