Apple : iPhone SE загварыг шинэчилж худалдаанд гаргалаа

Tugsjin 2020-04-16 01:59:01

Apple компани албан ёсоор iPhone 'SE' загвараа шинэчилж худалдаанд гаргаад байна. Тус загвар нь 4.7-инч Retina дэлгэц болон Touch ID технологитой авах бөгөөд Apple компанийн хамгийн сүүлийн үеийн A13 Bionic чипийг суурилуулсан байна.

Мөн Apple сүүлийн үеийн бүх ухаалаг утсанд байрлах Portrait зураг авах горим нэмэгдсэн ба iPhone 11 Pro загвартай адилаар Smart HDR тохиргоо нэмэгдсэн бөгөөд энэ нь өндөр чанар бүхий зураг авах мөн бичлэг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.


Шинэчилсэн 4.7инч Retina дэлгэц

iPhone SE гадаргуу материал нь хөнгөн цагаан материалаар хийгдсэн хүрээтэй бөгөөд бат бөх чанарын шилэн гадаргуутайгаар өмнөх загвараас онцлогтой байгаа юм. Өнгөний хувьд Хар, Цагаан мөн тусгай загвар болох улаан Product(RED) гэсэн гурван төрөл худалдаанд гаргасан юм. Түүнчлэн IP67 стандарттай ус болон тоос шорооны хамгаалалт суурилуулсан ба 1 метр хүртэл усанд 30 минут байх тэсвэртэй гэнэ.


4.7 инч Retina дэлгэц нь True Tone технологи өөртөө агуулсан бөгөөд тасалгааны температураас хамаарч дэлгэцийн гэрэлтүүлгийг багасгах мөн дэлгэцийн гэрэлтүүлгээс Blue Light цэнхэр гэрэл бууруулах дэлгэцийн гэрэл илүү нүдэнд тунгалаг цэвэрхэн харагдуулах боломжоор хангах юм. Тус технологи нь iPhone 8 болон түүнээс дээш загвар дээр суурилуулсан.

Шинэчилсэн техник хангамж

iPhone SE загвар нь A13 Bionic чип суурилуулснаас гадна утасгүй цэнэглэх Qi-certified бүхий хурдан цэнэглэх горим буюу 30 минутад 50% хүртэл цэнэглэх боломж мөн Wi-Fi 6 стандарт болон 2 сим (1 бодит, 1 eSIM) суурилуулж ашиглах боломжтой гэнэ.

Бичлэг хийх чадамж нь 4k нягтаршил бүхий студийн хэмжээний өндөр чанартай бичлэг хийх боломжтой болсон аж. Багтаамжийн хувьд 64GB, 128GB, 256GB гэсэн гурван төрлөөр гарсан байна. Албан ёсоор худалдаанд 4 сарын 24 өдөр гарах ба эхлэх үнэ $399 - с эхлэнэ.


Уншсан : 4444

Сэтгэгдэл