iPhone 12 утасны гадаргуу бат бэх мөн болов уу ?

Tugsjin 2020-10-31 23:21:51

Apple компани iPhone 12 загвар материалийг эрс шинэчлэлт хийж шинэ төрлийн бэхжүүлсэн "Ceremic Sheild" технологи агуулсан шил нэмсэн. Тус технологийг Apple компани танилцуулж баaхдаа "Энэ бол хамгийн бат бэх iPhone байх болно" хэмээн мэдэгдэж байсан ба тус технологи нь өмнөх бүх үеийн iPhone загвар дээр нэвтрүүлээгүй технологи агуулсан байсан.

Шинэчилж бүрсэн шилэн материал нь iPhone 12 загварын урд, ард хэсгүүд дээр нэмэгдсэн ба өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх.

Үүний дараагаар урьдчилсан захиалгаар iPhone загварууд хэдийн хэрэглэгчдийн гар дээр ирээд эхэлсэн ба тус шинэчлэлттэй холбоотойгоор алдарт Youtuber JerryRigEveryting шинэчилсэн iPhone 12 Pro гадаргууг олон төрлийн аргаар тест хийж шалгасан байна.


Ташрамд дурдахад тус Youtuber шинэ гарсан бүх iPhone загварыг туршдаг ба шовх нарийн үзүүртэй зүйлээр зурах, цаасны хутгаар зурах гэх мэт олон төрлөөр шалгаж туршилт хийдэг.

Allstate-с гаргасан drop test-н хариу нь маш эерэг үр дүн үзүүлсэн ба тэдгээрийн тестийн хариу энэ технологи нь зүгээр нэг суртачилгаа биш үнэхээр "Ceremic Sheild"  гэдэг шинэ төрлийн нано технологи агуулсан бүрсэн шил нь өмнөх бүх загвараас илүү бат бэх гэдгийг харуулсан юм.


Мөн үүнтэй холбоотойгоор олон төрлийн "drop test" хийж турсан бичлэгүүд тавигдсан ба одогоор олон төрлийн тест дээр iPhone 12 загвар өмнөх iPhone 11 загвараас илүү бат бэх байгаа нь нотлогдоод байгаа.


Гэхдээ тус асуудал нь ямар өндөр болон ямар өнцгөөс унах гэх мэт олон шалтгаанаас үүдэж гэмтэх эсвэл гэмтэхгүй байх магадлалтай боловч ерөнхийд нь өмнөх загвартай унагааж үзснээр шинэчилсэн буюу шинэ материалаар бүрсэн iPhone 12, Pro загварууд нь илүү бат бэх гэдгээ харуулаад байгаа юм. 


Эх сурвалж : idb, youtube

Уншсан : 335

Сэтгэгдэл