iPhone дээр Software update хийх хэрэгтэй юу ?

Tugsjin 2016-02-14 15:11:49

Ихэнхи тохиолдолд хэрэглэгчид энэ талаар бие биедээ шинэчлэлт хийхээр утас гацдаг , цэнэгээ муу барьдаг утсанд муу гэх мэтээр ойлгуулдаг. Тэгвэл Software Update үнэхээр муу нөлөөтэй байдаг болов уу ?

iOS системийн шинэчлэлтийн талаар хэрэглэгчид ихэвчлэн төөрөгдөлтэй буруу ойлголттой байдаг. Ихэнхи тохиолдолд хэрэглэгчид энэ талаар бие биедээ шинэчлэлт хийхээр утас гацдаг , цэнэгээ муу барьдаг утсанд муу гэх мэтээр ойлгуулдаг. Тэгвэл Software Update үнэхээр муу нөлөөтэй байдаг болов уу ?


iOS Software update гэж юу вэ ?

Apple iOS системээ алдаа мадаг гарах ашиглалтанд доголдол гарах үед системээ шинэчилж дараагийн загвар гаргадаг. Мөн бас систем дээр шинээр юм нэмэгдэх шинэ шинэчлэлт хийгдэх үед системээ шинэчилж гаргадаг байна. Систем тэр чигээрээ шинэчлэгдэх үед тухайн системийн дэс дугаар тоо нь өсдөг байна.

Жишээлбэл одоо байгаа систем iOS 9

Систем дээр доголдол гарах үед iOS 9.x.x (iOS 9.2.1) гэж тоо өөрчлөгддөг. 
Систем дээр шинэчлэлт хийх үед iOS 9.x (9.3) гэж нэмэгддэг 
Систем дээшээ шилжиж сайжрах үед iOS 10  тоо дээшээ 1 - р өснө.

iOS системийн шинэчлэлт хийх утсанд муу болов уу ?

Энэ бол огт тийм биш учир нь Apple тухайн гаргасан системийн шинэчлэлтийг туршиж гаргах цаг нь болохоор нийтэд ил "public release" гаргадаг. Тэрийг Apple болон хөгжүүлэгч нар туршиж шалгадаг бөгөөд туршилтын загварууд Beta гэж нэрлэгдэж гарсан дугаар бүрээр тоо өсч гардаг байна. Туршилтаар баталгаажиж гарч ирсэн системийн сайжруулалт алдаа мадаг гарах нь ховор үзэгдэл. Харин эсрэгээр хэрэглэгчийн утасны өөрийн техник хангамжийн  асуудлыг ил гаргаж тус болдог. Нэг үгээр бол энэ яг л вакцинжуулалттай ижил зүйл юм. Системээ шинэчлэх үед дагаад хамгаалалт сайжирдаг утасны хурданд эерэг нөлөөтэй байдаг. Маш цөөн тохиолдлоор Apple системийн шинэчлэлт дээр алдаа гаргаж байсан түүх байдаг. Түүнчлэн өөр нэг систем шинэчлэх шалтгаан нь хакерууд iOS төхөөрөмж дээр Jailbreak гаргаж Apple - ын системийн аюулгүй байдлыг ил гаргах үед Apple тэр системийн цоорхойг нөхөж шинэ загвар гаргаж засаж сайжруулдаг байна


Системийн шинэчлэлт хуучин утас хэрэглээнээс гаргадаг.

Гэвч системийн шинэчлэлт нь зарим тохиолдолд бас хуучин загваруудыг жагсаалтаас гаргах төлөвтэй байдаг юм. Нэгэнт гараад 3 4 жил болсон загваруудыг төгсгөлийн сайжруулалт нь маш сайн хийгдээд тэр утасны системийн шинэчлэлт зогсдог юм. Жишээлбэл : iPhone 4 утас iOS 7.1.2 дээр зогссон iPhone 4s  iPhone 5 iOS 9 дээр зогсох төлөвтэй байгаа 

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

Системийн шинэчлэлт заавал интернэт сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.
• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.
• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй
• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

Хэрхэн системээ шинэчлэх вэ ?

Өөрийнхөө iOS төхөөрөмжийг Wifi сүлжээ мөн цэнэглэгчид залгаад Settings > General > Software Update дээр дарна. Download and Install дээр дарах үед өөрөө автоматаар татаж эхлэнэ хэрэв алдаа гарвал дээрх алдаануудын аль нэг нь гарах болно. Хэрэв Passcode асуувал өөрийнхөө Passcode - г хийж өгөөрэй

Нэмэлт : Install Tonight or Remind Me Later. - гэсэн тохиргоо байдаг завгүй үедээ дараа нь сануулах эсвэл оройхон хийж болдог байна. Системийн шинэчлэлт танай вайфай сүлжээний тухайн үеийн хурдаас хамаарч татах өөр өөр байдаг. 



Хэрэв та iTunes програм ашиглаж шинэчлэх бол

1. iTunes хамгийн сүүлийн загвар өөрийн компьютер дээрээ суулгаад
2. Өөрийнхөө төхөөрөмжийг компьютер дээрээ залгана
3. iTunes - ээ оруулаад өөрийн төхөөрөмжөө сонгож аваад 
4. Check for Update дээр дараад системийн шинэчлэлт хийгээрэй
 


 

Software update нь эерэг нөлөөтэй бөгөөд олны үгийг дагаж айж эмээх хэрэггүй хүн бүрийн төхөөрөмж яг одоогийн байгаа нөхцөл адилгүй болохоор магадгүй таны утас software update хийсний дараа мэдэгдэхгүйц өөрчлөлттэй байвал тэрхүү төхөөрөмжийн асуудал болдог. Гэхдээ нэг л удаа хийгдээд хаягдахгүй болохоор дараагийн Update дээр нь өмнө гарсан алдааг засаад явчих болохоор асуудалгүй Software Update гарах болгонд хийж байгаарай

Уншсан : 82018

Сэтгэгдэл