iOS системийг Downgrade буюу буулгах талаар зөвлөгөө

Tugsjin 2016-02-20 02:02:19

Манай ихэнхи хэрэглэгчид iOS системийг Software Update хийчихээд өмнөх дассан Version - луугаа буулгахыг илүүд үздэг. Гэвч хэрхэн яаж хэзээ буулгах талаар огт мэдэхгүйгээс болоод буулгах боломжийг алддаг юм. Тэгвэл iOS системийг буулгаж болдог болов уу ?


iOS систем шинээр Software Update гарсны дараа зөвхөн тухайн шинэ гарсан загварын өмнөх систем л буулгах боломжтой байдаг.

Тэрхүү буулгах боломж нь " Signing " гэж хэлдэг бөгөөд хэрэв буулгах боломжтой системийн загвар байвал тэр загвараар өөрийнхөө төхөөрөмжийг Restore хийж болно. Хамгийн сүүлд гарсан системийн загвар болон түүний өмнөх загвар хоёр хоорондоо өсгөж эсвэл буулгах боломжтой байдаг. Хэдийгээр боломжтой боловч шинээр гарсан системийн өмнөх загвар түр хугацаагаар нээлттэй байдаг юм. Ойролцоогоор 7-14 хоног буулгах боломж нээлттэй байдаг хугацаа нь дууссан үед яагаад ч буух боломжгүй болно.

Хэрхэн системийн загварыг буулгаж болох эсэхийг шалгах вэ ?

http://api.ineal.me/tss/status Энэ линкээр ороод iOS бүх загвар байгаа энэ хүснэгтээс Signing гэдгийг хараарай Хэрэв таны буулгах гэж байгаа iOS системийн загвар буух боломжтой бол Signing Yes байна. Харин боломжгүй буюу нэгэнт хаагдсан бол No байх бөгөөд Stopped гэдэг хэсэг дээр хэзээ хаагдсан нь байх болно. Жишээлбэл дэлгэц дээр iPhone 6 (iPhone 7,2) iOS 9.2.1 систем л  буулгах эсвэл суулгах боломжтой буюу нээлттэй гэж харагдаж байна.

Жич : доорх хүснэгт дээр  Apple төхөөрөмж бүр өөрсдийн гэсэн " Identifier " гэх тэмдэглэгээ байгаа. Өөрийнхөө төхөөрөмж Identifier тэмдэглэгээ юу болохыг эндээс үзээрэй. Жишээлбэл iPhone 6 тэмдэглэгээ iPhone 7,2 гэх мэт



Хэрэв Signing status yes байвал яаж буулгах вэ ?

Өөрийнхөө PC эсвэл Mac дээр Restore хийж буулгаж болно. Хэрхэн хийх талаар эндээс уншаарай

Нэгэнт буулгасан системээ ашиглаж байгаад тэр системийн дараагийн загвар буюу буулгахаас өмнөх загвар эсвэл шинэ загварыг ямар ч асуудалгүй суулгаж болох бөгөөд үүнд ямар ч хүндрэл гарахгүй  Settings > General > Software Update гэж хийх эсвэл сүүлд гарсан тэр iOS - г компьютер дээр Restore хийж болно.
 

Уншсан : 24103

Сэтгэгдэл